Нийгэм

Г.Занданшатар: Нэг төгрөгийн хулгай хийсэн байсан ч хамаагүй хөрөнгийг нь хураая

Баасан гарагийн УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг эцэслэн батлахаар гишүүдээс санал хурааж байна. Санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр “Эрүүгийн хуулийг чангатгах ялын бодлогыг ард түмэн шаардаад байна. Үүнийг шийдье. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нараа Авлигатай тэмцэх багц хуулийг яаралтай боловсруулж, үдээс хойш ажлын хэсгийг байгуулаарай. Ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлье. Тодруулан хэлэх юм бол, Эрүүгийн хуульд, энэ хуулийн 22.1-т өөрчлөлт оруулж, нэг л төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогыг чангатгаж, хөрөнгийг нь хураадаг ч юм уу. Авлига хэрээс хэтэрсэн учраас ард иргэд ингээд байна шүү дээ.

Гадаад дотоод байдал эмзэг байгаа үед улс төрийн тогтвортой байдал маш чухал шүү. Иймд дээр, дооргүй үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, жоом ялаагаа алах гээд гэрээ шатааж болохгүй. Парламентын ардчиллаа сөхрүүлчхэж болохгүй. Хулгайтай тангараг өргөсөн төрийн түшээд эцсээ хүртэл тэмцэнэ ээ” хэмээв.

Эрүүгийн хуулийн 22.1-т: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!