Зоригоо, Катя нар “Экатерина” Онлайн шоп ажиллуулдаг. Сошиалаар дамжуулдаг лайвыг нь олон мянган хүн үзэх бөгөөд бараанууд нь ч хурдан зарагддаг гэх…
Хөөрхөн хосууд Экатерина буюу Өлзийжаргал, төмс Зоригоо нар нижигнэсэн хуримаа хийсэн билээ. Анх өөрийн нөхрийг сошиалаар “төмс” хэмээн хoчилж олны анхаарлыг татсан бүсгүйг Екатрина буюу Өлзийжаргал нь өдгөө үрээ өлгийдөн авахаар хүлээж буй.
Түүнийг хэд хоног Улаанбаатар хотод үргэлжилж буй ард түмний жагсаалд оролцохыг уриалсан байна. Харин Екатрина сошиал хуудаснаа:
Жирэмсэн намайг талбай дээр гаргаж яааахнуу олон түмэн дунд мамаг минь шахаад хэцүү ш дээ.Ийм үед үрээ боднооо соррии.Намайг харин очооч гээд байх юм. Улс эх орныхоо төлөө яасан яасан ч гэнэ үү баахан чат ирээд байна. Би очоод яах билээ олон хүний үймээн самуунд хэцүү ш дээ одоо гэдэс маань нилээн томорсон байхад чинь энэ хүйтэнд мамагаа бодноо хэмээн бичжээ.
30 нэлээн гарсан хойно бараг 40 хүрч явахдаа юмдаа……….Анхны жирэмслэлт….урьд нь жирэмсэлж аборт хийлгэж байгаагүй Анхны минь ҮР зулзага минь
Өөрийгөө болоод ирээдүйн үрээ бодоод баталгаатай гэр бүл, салалт хv.чирхийлэлгүй аюулгүй тайван жаргалтай амьдрахын төлөө өөрийгөө жирэмслэлтээс хамгаалж өдийг хүрсэн. Мэдээж аюулгүй тайван орчинд салалтгүй бүтэн амьдралтай байхын тулд хажуудах ханиа зөв сонгох нь чухал. Тиймээс ханийгаа үрийнхээ аавыг энэ миний хань яг мөн үү энэ үрийн минь сайн аав болж чадах уу? Бид 2 хойшдоо салалт үгүй үрээ хайраар дутаахгүй байж чадах уу? Ээж аав нь хүлээн зөвшөөрсөн сайхан хос байж чадах уу? Найз нөхөд дунд хэрэгтэй хэрэггүй хов зөөсөн ч нэгэндээ итгэж чадах уу?
Гадны нөлөөнд авталгүй 2 биенээ хайрлах уу? Мөнгөтэй үе олон гарах ч зан нь хувирах уу? Мөнгөгүй үед хажууд байх уу? Өвдөөд хэвтэхэд эмийг минь зөөж халуун хоол цай хийж өгөх үү?Бүх сэтгэл зүрхээрээ намайг хайрлах уу? Өөр сайхан хүүхэн хараад амьдралаа яаж эхэлсэнээ мартаад хаяаж явахгүй сайн хань сайн аав байж чадах уу? гээд маш олон талаас харсан. Тиймээс хүүхэдтэй болье гэж яардаггүй байсан. Хүүхэдтэй болхын тулд эхлээд хариуцлага чухал.Хүүхэд нулимасгүй хайраар дүүрэн өсөх чухал болхоос мөнгө бэлэн амьдрал чухал биш. Ээж аавын хайр халамж хамгаас чухал. Тиймээс ээж нь өдий хүртэл жирэмсэн бололгүй сайн аав сайн ханийн эрэлд өдийг хүртэл гарсан шалгасан олон талаас нь туршсан.
Маш олон шалгуурыг хамтдаа туулж маш олон уйлсан дуулсан инээсэн хоосон хоносон жаргалтай ч үе байлаа зовлонтой ч үе байлаа өвчин хүртэл дайраад гархад даваад гарлаа. Энэ бүхнийг давж гарсаны дараа 2лаа хүүхэдтэй болхоосоо өмнө аялаж зугаалж улам нэгэндээ уусаж нэгдэхийн тулд 2 биеэндээ цаг зав мөнгөө зориулсан.Ер нь маматай болчуул амьдрал бүхэлдээ тэр хүний мэдэлд очих байх энэ насаараа үрээ гэсэн сэтгэл тээж 2 биенээ гэх цаг бага гарна хорвоогын хамгийн том боссийнхоо төлөө амьдарна шүү дээ тиймээс наана хангалттай харамсахааргүй аялаад авсан шүү
Тиймээ миний анхны жирэмслэлт хожуу ирж буй нандин үр минь. Ээж аав нь үрдээ тал амьдрал үзүүлэхгүйн тулд бүтэн хайр бүтэн амьдрал үзүүлэхийн төлөө ХАНГАЛТТАЙ ОЛОН ШАЛГУУРЫГ ДАВЖ 2 биенээ таньж 2 биенээ ойлгож итгэж хайрлаж сурсан үр минь
Аав ээждээ ирсэнд баярлалаа үр минь…сайн ээж аав байна хайраар дутаахгүй ээ үр минь… Баргын өвс хадаас том чулуунд бүдэрхээргүй, холын хов жив явган ярианд авталгүй СЭТГЭЛИЙН ХАТ суусан ээж аав нь гэжээ.