Олны танил

Гавьяат жүжигчин А.Цэгмид гуай хэд хоног бодсоны эцэст жагсаалд оролцогчдод халуун боорцог хайрч ирлээ

Цэгмид гуай бол дэлгэцийн олон бүтээлээр бидний сэтгэлд хэдийнэ тогтсон гавьяат жүжигчин билээ. Тэрээр нас дээр гарсан ч хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Ёстой л нөгөө нас бол зүгээр тоо гэдэг шиг…

Үүнийгээ ч Нийслэл хүүхэн олон ангит кинод тоглож байхдаа харуулаад амжсан.

Цэгмид гуай өөрийн цахим хаягтаа: “За байз, дулаан хувцаслаад талбай руу очдог юм билүү..Манайхнаас байх нь байна л даа. Миний үе тэнгийнхнээс алга. Би тэднийгээ төлөөлдөг юм билүү?? Дэлгэцийн өмнө тогтож суух арга алга аа?? Яах вэ, найз нар аа зөвлөөч??” хэмээн хэдэн хоногийн өмнө бичиж байсан. Харин хэдэн өдөр бодож, нүүр номынхоо найзуудтайгаа зөвлөлдсөний эцэст хэрхэн туслах аа, олсон бололтой.

МУГЖ А.Цэгмид эх орныхоо төлөө дуу хоолойгоо өргөж буй иргэдэд халуун цай, халуун боорцог хайрч очсон байна. Цэгмид маань урт насалж, удаан жаргах болтугай…Тандаа сайхан бүхнийг хүсье ээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!