Өмнө нь намууд хоорондоо үзэлцэж суулт хийж байх үедээ өөрсдөө сүртэй гэгч нь тайз индэр засаад л, гэр бариад тухтай нь аргагүй үзэл бодолоо илэрхийлж байсан. Харин ард иргэд нь жагсаад 7, 8 хонож байхад гэр, майхан барих ч эрхгүй өглөөнөөс орой хүртэл Хүйтэн чулуун дээр зогссоор…
Нэг иргэн нь өлсгөлөн зарлахад майхан барьж болохгүй л гэнэ, заавал өөрсдийнх нь лацтай өгсөн зүйлийг уух ёстой гэнэ тэгсэн мөртлөө түүнийгээ өгөөгүй 46 цагт 400-500мл шингэн уусан. Бие засах боломж ч өгөөгүй гадаа хүйтэнд 20 цаг шээсээ тэвчиж улам даарсаар бие нь муудаж өлсгөлөнгөө үргэлжлүүлж чадаагүй.
Ард иргэд нь ядаж нэг гэр барья гэж хэдэн хоног л гуйж байна, зөвшөөрөхгүй…
Жагсаалыг дэмжиж буй Л.Гүндалай өөрийн цахим хаягтаа:
“Нямбаатар аа миний дүү чамайг талбай дээр гарч ирэхэд чинь ард түмэн бид нар чинь гэрийн хүртэл бариж өгч хөхөө өвлийн хүйтэнд олон хоног дэмжиж ялуулсан билээ.
Ядаж хууль зүйн сайд болсон юм бол ард түмний төлөөлөл болсон улсуудад майхан сав гэр барихын нь зөвшөөрч өг. Эр хүний замын хүзүү урт шүү. Сонгуульд СХД-,ээс нэр дэвших гээд ирэх л байх даа.!” гэсэн байна.
Ард иргэд нь ссонгож, өргөмжлөөд дээш гаргаж байхад эргэж хараад л ард иргэдээ мартдаг хүмүүсийг л бид нар сонгосоор л байх юм??? Ард иргэдэд ингэж хандаж байгаа улсуудад ахиж төрийн дээр залрах боломжийг олгомооргүй байвч, манай ард түмэн дэндүү мартамхай, дэндүү тэнэг юм даа… Өчнөөн муу муухайг нь мэдсээр байж тэднийгээ сонгосоор л байдаг…