НийгэмОлны танил

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Тэрбээр жагсагчдыг Суултаа шууд хий өөрсдөө гэрээ авчраад барьж болно, гэргүй бол аймгаас гаргаж өгнө гэжээ!

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын хувьд нийгмийн сүлжээндээ идэвхтэй байж, иргэдийн санал гомдлын хүлээн авч ажил хэрэг болгодог нэгэн.

Тэгвэл өнөөдөр Засаг дарга Б.Азжаргалаас нэгэн иргэн аймгийн төвийн талбай дээрээ суулт хийх зөвшөөрөл олгож өгөхийг нийгмийн сүлжээгээр нь дамжуулан хүссэн байна. Харин үүний хариуд Аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Шууд хий” гэх хариултыг өгчээ.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй.

Мөн Б.Азжаргал дарга албан ёсоор ийн мэдэгдэл хийлээ:

“Цаашдаа ДУА-ын нутаг дэвсгэр дээр Залуучууд театрын өмнө иргэд дуу хоолойгоо илэрхийлэх бол та нар битгий зөвшөөрөл гэдэг зүйл ярьж бай. Өнөөдрөөс би албан ёсоор зарлая.
Залуучууд нийгмийн болж болохгүй байгаа үйл явдал дээр дуу хоолойгоо илэрхийлэхээр бол зөвшөөрөлгүй шууд очиж бай.

Очсон иргэд дээр нь Дархан сум, цагдаагийн байгууллага өөрсдөө оч. Тэгээд ямар зорилготой, ямар бүрэлдэхүүнтэй хийх гэж байгаа гэдгийг нь та нар бүртгэж ав. Тэгээд тэр цагдаагийн газраас анхааруулах зүйлүүдээ хэл. Ямарваа нэг цуглаанаас болж үүсэх аливаа эрсдэлийг та нар өөрсдөө бүрэн хариуцдаг шүү гэдгийг нь бүрэн ойлгуулж хэлж өг.

Хийх иргэд төрийн байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл хүсдэг, тэгээд 3 хоног хүлээдэг. Тэгээд болсон болоогүй бичгийн хариу авдаг ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Тийм учраас энэ ардчилсан нийгэмд иргэд үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хуулийн хүрээнд бид нар ингэж дэмжиж ажиллана гэдгийг албан ёсоор хэлье.”

What's your reaction?

Related Posts

1 of 26

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!