Нийгэм

Хаан банк Иргэн Г. Ган-Очирын 9 их наяд гэгдэх асуудлаар мэдэгдэл хийлээ!

Хаан Банк нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагааг дэмжин оролцдоггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн дараах тайлбарыг хийж байна. Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдээлэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог.

Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барил хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй хэрэг юм.

ХААНХ Банк 2022.12.13-ны өдөр, Мягмар гараг.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!