Өчигдөрөөс эхлэн бас иргэн Ган-очир гэх хүн бас нэгэн шуугиан тариад байгаа билээ. Тэрээр их л зүйлийг үзэж яваа залуу байсан. Түүний хаан банкны дансны зурагны талаар үнэн худал нь тогтоогдоход үнэхээр хэцүү байна. Хаан банк хүртэл өөрсдөө энэ талаар мэдэгдэл хийсэн байсан. Харин Ган-Очир тэр мэдэгдэлийн талаар ийн бичжээ. Юм хоёр талтай гэж…
“Хаан банк нуухаа авах гэж байгаад нүдээ сохолчхов уу
- Хаан банк улс төрчдийн захиалгаар миний дансанд 9.9 наяд төгрөгөөр хийж хязгаарласан гэнэ.
- Хаан банк олон иргэд мөнгөө алдлаа залилууллаа гэхэд нэг ч гарч ирж тайлбар мэдээлэл хийдэггүй байж. Муу ядарсан над дээр ямар аймар хүч хаяж байна. Улс төрийн захиалгатай юу
- Шүүхийн тогтоолгүйгээр иргэнийхээ дансыг хааснаа мэдэгдлээ.
- Иргэн хүн нөлөө бүхий этгээдүүдтэй муудалцсан тохиолдолд захиалгаар дансыг тань хааж амьд явах эрхэнд чинь Хаан банк халдаж болох нь байна шүү.
Хаан банкийг олон улсын шүүх болон хүний эрхийн байгууллагуудад харилцагчийнхаа амьд явах эрхэнд аливаа нэгэн шүүхийн шийдвэргүйгээр халдсан хэргээр өгнө” хэмээн бичсэн байна.