НийгэмХүмүүс

Жирэмсэн эмэгтэй төв талбайд хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлж байна!

Өвлийн хүйтэнд талбай дээр хонож байгаа хүмүүсийг хараад сууж чадсангүй. Тиймээс би үзэл бодлоо илэрхийлж хувцсаа тайлж байна. Би өнөөдөр Монгол улсын иргэн 28 настай 2 хүүхдийн ээж байгаа. Үнэхээр урд шөнө бүр нойр хүрсэнгүй. Тэгээд хамаг ажил бүх зүйлээ зохицуулаад энд ирж байна. Яагаад өнөөдөр энд ирсэн бэ гэхлээр энэ олон залуучууд бид бүхний өмнөөс тэмцэж байхад энэ хүмүүсийг харлуулж дайрч байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Монголчуудаа яагаад шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байгаа юм бэ. Би энд зүгээр л үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэж ирж байна. Ковидын үед яалаа??? Жирэмсэн эмэгтэй таавчигтайгаа явж байхад засаг огцорч байсан хирнээ яагаад өнөөдөр энэ олон хүн ийм байдалтай байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хариуцлагагүй байгаа юм бэ? Би өнөөдөр энд ирж чадахгүй ч бидэнтэй хамт үзэл бодол нэгтэй байгаа мянга мянган ээжүүдийг төлөөлж энд ирж байна.

What's your reaction?

Related Posts

1 of 12

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!