Олны танил

О.Дөлгөөн: Эзэн биегүй хов живнээс залхаж байна…Манай байрны нэг хүн тэгж хэлсэн бол үнэхээр гараад ирээ! Хэзээ хэдний өдөр хамт байсан, хаана манайх байдаг юм бэ хэлээд өгөөч надад??

Урлагийн салбарт “хөөрхөн” төрхөөрөө олноос онцгойрдог жүжигчин О.Дөлгөөн ууртай явна.Учир нь түүнийг “Тамгагүй төр” жүжигт тоглосноосоо хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй амрагийн харилцаа үүсгэсэн гэх яриа байдаг.

Тэгвэл тэрбээр энэ ярианд тайлбар хийж “Дайны хажуугаар дажин гэж бодоод элдэв хэл ам хийгээд яахав дээ миний хувийн амьдралаас илүү шийдэх асуудал байна даа гээд их л чимээгүй тэслээ дээ… Асуудлын сэдвийг эргүүлэх хов жив хэрэг болсон троллууд, атаархан зэвүүцэгчидэд энэ удаад зоргоороо хашхирах боломж олдсон бололтой…

Манай байрны нэг хүн тэгж хэлсэн бол үнэхээр гараад ирээ! Хэзээ хэдний өдөр хамт байсан, хаана манайх байдаг юм бэ хэлээд өгөөч надад??

Эзэн биегүй энэ хов живнээс залхаж байна аа! Хүн үгүй ээ гээд байхад өөрөөс минь илүү намайг мэдээд чи ингэдэг тэгдэг гээд байгаа нөхдүүдийг энэ шар мэдээ бичигчидтэй хуулийн дагуу хариуцлага тооцохоос өөр арга үлдэхгүй нь бололтой!

Би үнэхээр ядарч байна залхаж байна….

Эзэн биетэй хэдхэн хүнээс тулаад асуухад ийм л байна… харамсалтай нь ингэж баталж харсан, үзсэн мэт бичиж байгаа бүгдэнрүү нь бичээд тайлбарлаад ам асуугаад суух боломж бололцоо алгаа… энд бичсэн 2 хүн уучлалт гуйсан учир элдвээр дайрч доромжлохгүй байхыг хүсье” гэжээ.

 

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!