Нөхөр Наранцацралт үүнийг бүгд уншаарай хэмээн Ундрам гишүүний тухай хэллээ:
Энэ УИХ гишүүн Ч.Ундрамын охиноо загнаж, зо.дож байгаа бичлэгийг хараад, доорх сэтгэгдлүүдийг нь хальт уншсан биш цо.чирдох цаашаа юм болоод, ядаж ингэж бичихгүй бол тайвшрашгүй нь..
Үр хүүхдээ үгээр болон биеэр хvчирхийлэхээ захын айлд байдаг л асуудал, тэрийгээ олгой хагарсан ч тогоон дотроо гээд нуух нь дээр гээд, өөрсдийн нэр хүндээ хүүхдээсээ дээр тавьж үзэж байгаа нь үнэхээр айм.шигтай байнаа хүмүүсээ.
- Хүүхэд уурыг чинь хүргэлээ гэхэд өөрийн сэтгэл хөдлөл, хариу үг үйлдлээ хянаж чадах чадвар насанд хүрсэн хүмүүст л байдаг, байх ёстой. Энэ бол ээж аав та бидний хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага.
- Хэрвээ та бид уураа барьж чадахгүй, хүүхдээ доромжилж, зодож байгаа бол бидэнд өөрт л асуудал байна. Ихэнхидээ бидний эмзэг пойнтууд хүүхдүүдийн тэр үг үйлдэлээр хөндөгдөхөд, бидний аль нэг үндсэн хэрэгцээ удаан хугацаагаар хангагдахгүй байгаа тохиолдолд бид ингэтлээ уурладаг.
Би чамайг, та нарыг тэжээж байна гэсэн хандлагыг гэр бүлдээ их гаргадаг хүмүүс би их мөнгө олж байна гэхээсээ илүү, эхнэр нөхөр маань энийг маань хангалттай үнэлэхгүй байна, энэнд маань талархаж миний үгэнд орохгүй байна буюу намайг сонсохгүй байна гэсэн гомдлоо уураар илэрхийлдэг байх магадлал өндөр. Хэрвээ таны гэр бүлдээ өөрийгөө үнэлүүлэх, өөрийгөө сонсгох хэрэгцээ хангагдахгүй удаан явж байгаа бол үүнийг хүүхэд өгөх ёстой биш. Гэр бүлийнхээ насанд хүрсэн эхнэр нөхөртэйгээ ярилц, өөрт төрж байгаа мэдрэмжээ хэлээд, юу хүсэж байгаагаа тодорхой илэрхийл. Заавал бусад хүмүүсээс, чи минь, та минь мундаг шүү, ийм тийм шүү гэж хэлүүлж байж сайхан болдог биш өөрөө өөрийгөө хангалттай сайн гэдгээ мэдэрч, үнэлэхэд суралц. Би эд нарыг тэжээж байна гэж ялархах биш харин эсрэгээрээ надад гэр бүл, үр хүүхдэдээ сайн сайхан боломжуудыг олгох чадамж, нөхцөл нь байна, ямар сайхан бэ гэж талархан бодож, өөрөөрөө бахарх. Тэгвэл та бид бусдаас хангагдахгүй байгаа хэрэгцээнүүдээ хангах гээд нэхээд гомдоллоод, хэрүүл болгоод явах багасна. Бидний ихэнхи маань багаасаа бусдын сайн охин, сайн эгч ах, сайн сурагч гэсэн үнэлэмжээр өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлоод сурчихсан болохоор үүнээсээ салахад мэдээж амаргүй. Тэхдээ боломжтой.
Их мөнгө, эрх мэдэлтэй болоод ирэхээр хажуу дахь эхнэр нөхөр чинь гологдоод ирвэл та зөв тийшээгээ явж байна уу, буруу тийшээгээ явж байна уу, гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог билээ гэдгийг өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Энэ талаар бодоод ч одоогийн гэр бүл чинь таны сэтгэл, шаардлагад нийцэхгүй бол хүч дорой хүүхдэд энэ сэтгэл дундуур байдлаа уураар гаргах биш өөрийн сонголт, шийдвэрийн хариуцлагаа өөрөө үүрж, насанд хүрсэн хүн шиг шийдвэрээ гаргаад амьдрана уу.
Уур гэдэг бол хоёрдогч мэдрэмж, үүний цаана гомдол, айдас гэх мэт өөр зүйл байж байж түүний илэрхийлэл болж уур гарч ирдэг. Тэрнийгээ олоод, тэрэнтэйгээ ажиллахыг хичээцгээе. Ядаж л өлссөндөө ихэвчлэн уурлачихаад байвал уурлатлаа хэт өлсөхөөсөө өмнө юм ид, уу. Ядраад уур чинь хүрээд байвал нойроо сайн авахад анхаар, ажлын ачааллаа үр дүнтэйгээр зохицуулах арга хай. Үндсэндээ өөрийгөө сайн ажиглаж, өөрийнхөө мэдрэмжийг, хэрэгцээг ойлгож, мэдрэхэд суралц. Маш олон хүмүүс багаас нь битгий уурлаад бай, юундаа уйлсын дуугай бол, битгий ингэ тэг, бусад тэрэн шиг ийм тийм бай гэх мэтээр харьцсанаас өөрөөсөө холдсон, өөрийнхөө мэдрэмжинд итгэдэггүй, тэрийгээ ялгаж салгаж мэддэггүй болсон байдаг нь харамсалтай. Тэглээ гээд нэгэнт өнгөрсөн зүйл биш, сайжрах засах боломж үргэлж байгаа.
Ажлаас их стресс авдаг байгаад тэр уураа чаддагаараа гэртээ ирээд хамгийн хүч дорой үр хүүхдүүддээ гаргах гээд байдаг бол ажилдаа сайн болоход хичээх юмуу тохирсон ажил биш бол солих гэх мэтээр энэ асуудлаа эхэлж шийд.
Багадаа ээж аавынхаа өөдөөс үг сөрж чаддаггүй байсан, зо.дуулдаг байсан, одоо хүүхдээ ийм зан гаргахад би багадаа ингэж чаддаггүй байсан, энэ яахаараа ингэдэг юм гэсэн бодлоор хөндөгдүүлж уур чинь асдаг байж болох юм. Эсвэл багадаа до.ромжлуулж, зо.дуулж өссөн болохоор эцэг эх ийм л байдаг гэж боддог байж болох юм. Эсвэл бүр хүүхэд чинь таньтай их адил байгаад таны өөрөө дургүй байдаг өөрийн чинь зан чанарыг гаргаад байвал тэрэнд хөндөгдөөд эмзэглээд уурлаад байх асуудал байдаг. Ийм бол та хүүхдийнхээ эсрэг биш үнэндээ өөрийнхөө өөртөө дургүй, үгүйсгэдэг тэр зантайгаа л тэмцэлдээд байгаа юм. Тэгэхээр өөртэйгээ эхлээд ажилла. Энэ болгоныг та ухамсартайгаар бодохгүй. Далд ухамсарт чинь суусан итгэл үнэмшил чинь л ийм үйлдлүүд гаргаад байгаа тул эдгээрийгээ сайн анзаар. Сөрөг, буруу суусан итгэл үнэмшлүүдээ өөрчлөх дасгал, бясалгал зөндөө зүйл бий.
Хүүхэд өөдөөс үг сөрөхөөр намайг үл хүндэлж байна гэсэн мэдрэмж авсандаа уурладаг бол хүндлэл гэдэг бол айсандаа дуугай байхын нэр биш гэдгийг бодоорой. Та даргаасаа айсандаа өөдөөс нь юм хэлж чаддаггүй байлаа гэхэд энэ нь таны даргыгаа хүндэлж байна гэсэн үг мөн үү. Энэ таны хүсч байгаа хүндлэл мөн үү. Та ямар даргыг хүндэлдэг вэ? Үг үйлдэл нь үлгэр болохоор хүнийг л ихэвчлэн бид хүндэлдэг. Өөдөөс нь үг сөрөөд маргалдсан ч, дотроо бид тэр хүндлэлээ хадгалсаар л байдаг тийм хүн санаанд чинь орж байна уу? Та тэр хэмжээнд байж чаддаг уу?
Та тэр хэмжээнд байж чаддаг уу?
Надад асуудал алга, хүүхэд үнэхээр болохгүй, зодохоос өөр арга алга гэж байгаа бол хүүхэд болохгүй болтолоо явсан байнаа гэдэг чинь уучлаарай асуудал байнаа л гэсэн үг. Ээж аав 2-н хооронд байгаа асуудлыг хүүхэд тусгаж гаргаж ирж байна уу, та бидний хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа харилцаанд болохгүй зүйл байна уу, эсвэл тухайн хүүхэд маань өөрөө хувийн асуудалтай яваад тэрийгээ гаргаж илэрхийлж чадахгүй явна уу?
Өсвөр насны хүүхэд өөдөөс ингээд хэрэлдээд байдаг нь хэвийн гэж байгаа бол ихэнхидээ бага насанд нь олон зүйл буруу явсанаас болж эсэргүүцэх чадвартай том хүүхэд болоод ирэхээрээ үүнийгээ гаргаж эхэлдэг байх нь их байдаг. Харахад том хүүхэд боловч тархинд нь маш том бүтцийн өөрчлөлт явагдаж байгаа, бие сэтгэл санаа нь хормоны нөлөөн доор яваа онцгой үе гэдгийг нь ойлгож, хүүхдийнхээ хэлсэн хийсэнд нь уурлаж бухимдахаасаа илүү миний хүүхдийн бие сэтгэл санаанд яг ямар ямар өөрчлөлт явагдаад байна вэ, яагаад ингэж аашлаад байна вэ гэдгийг нь ойлгохыг хичээгээрэй. Ажлын чинь хүн танд муухай аашлахад та яагаад тэгэж аашилж байгааг нь (жишээ нь ар гэрт нь ийм тийм асуудал гарсан ч гэдэг юмуу) мэдэж байгаа нөхцөлд уур чинь тэгтэлээ хүрдэггүй биз дээ. Тийм болохоор хүүхдээ яагаад ингэж аашилж байгааг нь мэдэж байвал бид нар тэгтэлээ уурлахгүй.
Маш олон ээж аав байхаар хүмүүс ийм зүйл айл болгонд байдаг л зүйл, энийг гаргаж тавих нь шалчиганасан зан гэж үзэж, Ундрамыг өмөөрч байгаа нь үнэндээ өөрсдөө ийм хv.чирхийлэл үйлддэг, үйлдэж байсан, тэрийгээ буруу байсан гэдгээ далд ухамсартаа ч болов мэддэг болоод Ундрамыг буруу гэчихээр өөрсдийнх нь доторх гэмшил хөндөгдчих гээд, байх л зүйл шдээ гэж бичингээ өөрийгөө хуурч, үнэнээс зугатаж байгаа байх. Өөрөөр хэлбэл хүүхдэд хv.чирхийлэл үйлдэх буруу гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гол нь энийгээ засах аргаа олохгүй байгаа бол эхлээд яагаад хүчирхийлээд байна буюу эхний ээлжинд яагаад юунд уурлаад байна вэ гэдгээ олж хараасай гэсэндээ Ундрам иймэрхүү шалтгаанаар уурладаг байж магад гэж бодсон дээрээ тулгуурлаад маш товчхон хэрнээ урт юм бичлээ. Нэг ч гэсэн хүүхдийн ээж аав олж хараасай.
Товч байлгах үүднээс тэг ингэ гэчихсэн болохоос, тушаасан, энэ бол амархан зүйл, та нар чадахгүй муу ээж аав гэсэн зүйл огт биш болно. Ээж аав бид уурлаж болно, зарим тохиолдолд уурлах, уураа илэрхийлэх хэрэгтэй, эрхтэй. Хэчнээн яах ёстойгоо мэдэж байлаа ч яах аргагүй өөрийгөө хянаж чадахгүй үе ч байна. Тэглээ гээд та муу ээж аав гэсэн үг биш. Тэр үедээ биш юмаа гэхэд дараа нь яагаад уурласнаа тайлбарлаад, уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Бид хэчнээн суралцаж хичээсэн ч алдаа гаргасаар л байх болно. Гол нь тэрийгээ мэдээд, засах гэж хичээгээд л явдаг бол та бид хангалттай сайн аав ээж. Хүүхдүүд 100 хувь төгс ээж аав хүсдэггүй. Өөрийг нь байгаагаар нь хүлээж авч, хайрлаж, ойлгодог, хажууд нь байхад аюулгүй, хамгаалагдсан тайван байдлыг мэдэрдэг ээж аав л хүсдэг.
Би энд бичсэн юмнуудыг чинь яаж хийхээ мэдэхгүй байна гэж бодож байгаа хүн байвал одоо ном, сургалт, багш, сэтгэл зүйч нэг үеэ бодвол их байдаг болсон. Хандаарай, хүүхдийнхээ төлөө туслалцаа авахаа хэзээ ч битгий ичиж, хойш суугаарай. Одоохондоо санхүүгийн боломжгүй байгаа бол ядаж ном уншаарай, подкаст сонсоорой. Жирийн нэг хэний ч хийж чадах ажил хийх гэж л бид хэдэн жил сургуульд сурдаг билээ. Хамгийн чухал ажил гэвэл эцэг эх байх минь байх. Гэтэл түүндээ зориулж суралцахгүй байна гэдэг бол байж боломгүй зүйл шүү. Ээж аав байхыг хүнээр заалгахгүй ээ, зөнгөөрөө, мэдрэмжээрээ, инстинктээрээ хийгээд явдаг юм гэж бодож байгаа бол таны өөрийн туулж өнгөрүүлсэн хүүхэд нас, эргэн тойрноосоо харсан туршлагаа л та миний зөн мэдрэмж гэж эндүүрэх гээд байдаг шүү. Энэ бүхэн чинь үнэхээр үлгэр авахаар эерэг байснуу гэдгийг бодоорой.
Айл болгонд л хүүхдээ зодох байдаг л асуудал, би ингэж л өссөн муудаагүй л байна гэх мэтээр бичсэн хүмүүст ийм хүчирхийлэлд (хүүхдээ манайхаас зайл гэж хөөх, хүчтэй түлхэж унагаах бол хүчирхийлэл мөнөөс мөн) өссөн хүүхдэд ирээдүйд ямар ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэг талаар, эсвэл нөхөр яагаад хараад суусан, ийм үед ямар үйлдэл гаргах хэрэгтэй вэ, эсвэл хүүхэд яагаад уурлаж өөдөөс хэрэлддэг вэ, энэ үед яаж харьцах вэ, өсвөр насныханы онцлог юу вэ гэх мэтчилэнгээр бичмээр л байна. Даанч хэт их юм болох нь. Урд нь хүмүүс мэдэж л байгаа байлгүй дээ гэж бодоод чимээгүй явдаг байсан, одоо хараад байсан мэддэггүй хүмүүс ямар их байдаг юм бэ, миний хүүхдүүд шиг ямар олон хүүхдүүд ийм хүчирхийлэлд өсч байгаа бол, хамгийн аймар нь ээж аав нь энийг байдаг л зүйл гэж үздэгийг хараад хүүхдийн сэтгэл зүй, хөгжил, манайхны хэлдэгээр хүүхдийн хүмүүжлийн талаар он гаргаад хуудас нээж бичнээ (зав гаргаж, тогтмол бичиж чадахнуу мэдэхгүй байна). Сургалтанд суух, сэтгэл зүйч дээр очих боломжгүй нэг ч гэсэн ээж аав олж уншиг. Гэжээ..