Нийгэм

ШУТИС-ын багш Д.Сэрдарам хичээлээ Сүхбаатарын талбай дээр оржээ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш Сэрдарам өчигдөр хичээлээ Сүхбаатарын талбай дээр оржээ. Тэрээр түүхийн багш бөгөөд 1990 оноос хойшхи Монголын түүх сэдвийн лекцээ жагсаалын дунд хүүхдүүдэд заасан байна. Түүний хичээлд 113 оюутан хамрагдахаас 80 гаруй нь оролцож үргэлжлүүлэн жагсаалд оролцож байна.

Нийслэлд 56 мянган оюутан суралцаж байгаа. Эдгээр өдрүүдэд жагсаал болж байгаа учраас оюутан залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх үүднээс багш Сэрдарам хичэлээ жагсаалын төв цэгт хийлээ. Тэрээр 60 минутын лекц, 2 удаагийн семинарын хичээлээ орсон юм.

Багш: Хичээлд сууж байгаа 80 гаруй хүүхдүүд ирсэн байгаа. Тэгээд энэ хүүхдүүддээ бид жагсаал цуглааныг дэмжинэ ээ, оролцох оролцохгүй нь та нарын дур аа. Хамгийн гол нь бүгдээрээ хичээл дээрээ өнөөдөр 90-ээд оны түүхийг яг хажууд нь ярилцаж ороё гээд, өөрөөр хэлбэл практик хичээл болж байгаа юм.

Сурагчид: “Манай багш өөрөө маш сонирхолтой хүн лекц семинар дээр хэзээ ч бид нарыг хуул ингэ, тэг, одоо ийм бие даалт авчир гэж хэлдэггүй. Яагаад вэ гэхээр, орж байгаа цагууд бол энэ бол та нарын цаг, та нар өөрсдийнхөө цагийг үр бүтээлтэй өнгөрөөх ёстой гэдэг журмаар бид нарт хичээлээ заадаг.

90-ээд оноос хойш Монгол улсад маш том хулгай нүүрлэсэн байна гэдгийг л маш сайн ойлгож авсан. Одоо яг энэ хулгайтай тэмцэх боломж гарч ирж байгаа. Тэгээд дээрээс нь оюутан залуучууд бид нар бүгд шударга үнэний төлөө тэмцэснээрээ ирээдүйд гоё улс болж, хөгжих боломжийг олж авна гэж харж байна.

Хичээлдээ суугаал зав зайгаараа бас жагсаал явж байсан. Наашаа ирхээс өмнө 20 минутанд багтаад багш маань лекцээ ороод, ирцээ авсан. Тэгээд сайн дураараа явах хүүхдүүд байна уу? гээд цуг талбай дээр ирсэн байна.”

Оюутнуудын 16 дугаар долоо хоног өндөрлөж, шалгалттай золгож байгаа учраас жагсаал цуглаанд идэвхитэй оролцож чадахгүй байгаагаа учирлалаа. Харин багш түүхийн хичээлийг талбай дээр орсон нь жагсаалд оролцох боломжыг нь хангахаас гадна сэдвийнхээ хүрээнд олон хүмүүстэй ярилцаж, хичээлийн агуулгыг илүү судалсаныг онцолсон юм. Оюутнууд хичээлийнхээ хажуугаар нүүрсний хулгайн жагсаалд идэвхитэй оролцож байна.

Мэдээллийн эх сурвалж: NTV мэдээ

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!