Монгол Улсын гавьяат жүжигчин, нийтийн дууны ханхүү, ард түмний хайртай дуучин Самандын Жавхлан УИХ-ын гишүүн болоод тангаргийг өргөхөөр Төрийн ордонд найман шарга адуутайгаа, ташуураа эргүүлсээр их л сүртэй орж ирж байсансан.
Парламентын танхимд УИХ-ын 76 гишүүнийг дээл өмсгөж сургана, Монголын түүхийг заана гэж тэр хэлсэн. Монгол уламжлал, түүх соёлын үүднээс авч үзвэл сайхан л санаа байсан, хэвлэлүүд ч дэмжсэн. Даанч олигтой хийсэн ажилгүй явсаар гишүүний суудлаасаа буусан.
Үргэлж Монгол ёс заншил, үндсэрхэл үзлийн тухай ярьдаг тэрээр өөрийн цахим хаягтаа өөрийн дуулсан “Үнэний дуу”-г нийтлэн доор нь
“Энийг сонсож ойлгож чадахгүй л бол Монголд хувьсгал гарахгүй луйварчиддаа идүүлээд хэвтэж байцгаа! 7 жилийн өмнөх дуу пяздуу наахуу гэж” хэмээн бичсэн байна. Дагагч олон нь ч мөн түүнийг жигтэйхэн сайн ойлгодог бололтой.
Гавьяатыг “аль хэдийн бие сэтгэлээрээ тэмцсэн хүн шүү. Арга ядаад дуугаараа хүртэл үнэний төлөө тэмцэж ирсэн. Харин хэн ч ойлгохгүй үгүйсгэж байсан. Одоо л үнэнд гүйцэгдэж байна даа” гэсэн хүмүүс их байна шүү.