Унтлагын өрөөнд бүх зүйл сайхан эхэлж байтал тэр гэнэт л “Хоёулаа дараа болъё” гэж хэлж байсан удаа бий юу? Бидний ихэнхийн анзааралгүй өнгөрөөдөг ч с ексийн дур хүслийг агшин зуурт унтрааж орхидог 10 хүчин зүйлийг нэрлэж байна.
Таагүй үнэр – Хөлсний болон амны эвгүй үнэр нь эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн сэрлийг “үгүй хийдэг” хамгийн том хүчин зүйл мөн гэдгийг судалгаанд оролцогчдын 81 хувь нь дуу нэгтэйгээр баталжээ. Дезодрант, шүдний оо хоёр эрүүл с ексийн амьдралд ийм чухал үүрэгтэй байсныг хэн мэдэх билээ?
Залхуу амраг – Та ганцаараа орон дээрээ хэвтэж, тав тухтай байраа олчихоод хайртаараа бүх “хүнд хүчир” ажлыг хийлгэчихдэг юм биш биз? Эхний хэдэн удаад сайхан л байна байх. Харин дараачаас нь та түүнийг хичнээн өдөж хоргоосон ч, цаашаа хараад унтаад өгдөг болох вий дээ.
Нялх яриа – Өхөөрдөм, халамжтай сонсогдохоосоо илүү залхмаар сэтгэгдэл төрүүлдэг гэх нялх яриаг судалгаанд оролцогчдын 40 хувь нь “дур хүсэл унтраагч”-ийн тоонд оруулжээ.
Бэлгэвч хэрэглэхээс татгалзах – Судалгаанд оролцогчдын 1/3-аас илүү хувь нь бэлгэвч хэрэглэхээс татгалздаг амрагтай с екс хийх хүсэлгүй болдог хэмээв. Учир нь ийм хүсэлтээс зайлсхийж байгаа хүн өмнө нь ч бас үргэлж хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ордог байсан нь тодорхой болдог аж. С ексийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаггүй хүнтэй хэн ч нэг оронд орохыг хүсдэггүй.
Өөртөө итгэлгүй байдал – Эмэгтэй эрэгтэй хүмүүс бүгд юу хүсэж байгаагаа ичиж гэрэвшилгүй хэлж чаддаг өөртөө итгэлтэй амрагийг хайдаг. Юунд дуртай, юунд дургүй болохоо ний нуугүй илэрхийлж (мэдээж эелдэг байдлаар), хаанаа яаж оролдуулмаар байгаагаа зааварчилж байгаарай. Таньд таатай мэдрэмж төрүүлдэг үйлдлийг мэддэг болчихвол тэр ч бас таныг илүү шийдэмгий, бардам энхрийлж чадна.
Шахаж шаарддаг амраг – Өөртөө итгэлтэй бүсгүй болон хэтэрхий захирангуй бүсгүйн хооронд том зааг бий. Түүний хүслийг огтхон ч харгалзахгүйгээр зөвхөн өөрийнхөө ая талд нийцүүлэхийг шаардах, алхам тутмыг нь заах юм бол тэдэнд таньтай цуг с екс хийж байгаа биш, харин арван жилийнхээ дургүй хичээлд дахин сууж байгаа мэт мэдрэмж төрөх болно.
Зурагтай дотоож – Эсвэл Бриджет Жонесын өдрийн тэмдэглэл дээр гардаг шиг туулайны сүүлтэй дотоож өмсөх нь түүний сэрлийг хөдөлгөх биш харин ч унтрааж орхино. Тиймээс та хүүхэлдэйн киноны баатрын зурагтай дотоожоо халуухан үдэшт зориулан өмсөхөө азнаарай. ( Гэвч бага зэрэг дүрсгүйтмээр санагдсан үедээ, онцгой тохиолдолд хөгжилтэй дотоожоор сюрприз барихад гэмгүй)
С екс хийх үед хазах болон маажих – Түүний хичээл зүтгэлийг үнэлж, халуухан үг, тачаангуй хоолойгоор “бэлэг барих” нь түүнд маш том шагнал байх болно. Харин хичнээн гайхалтай байлаа гээд амрагаа шархтуулж орхих тийм ч сайхан санаа биш. Ширүүн тоглоомноос зайлсхийгээрэй.
Орон дээрээ чихмэл тоглоом хөглөрүүлэх – Та хүүхэн хараа нь томорч, хүсэл нь оргилоод байгаа хайртынхаа хүзүүнээс нь татсаар унтлагынхаа өрөөнд оруулаад ирлээ. Гэтэл түүнийг юу хүлээж байна гээч? Орон дээгүүр нь хөглөрсөн тедди бамбаруушнууд. Түүний “илд” дорхноо хүчээ алдах вий. Үнэнтэй нүүр тулгарцгаая, үслэг зөөлөн “үзэгчид”-ийг тойруулж суулгачихаад янаг амрагийн ажил хийх эвгүй шүү дээ.
Согтуу үедээ с екс хийх – Хэдэн хундага дарс уух нь таныг улам ч халуухан болгодог байхыг үгүйсгэхгүй. Гэвч хөгжилтэй, сээтэгнүүр байх, согтуу, увайгүй байх хоёрын хооронд бас л том ангал бий. Согтууруулах ундаа таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байж болох ч, үүнийг таны сул талыг мэдэгдүүлэх хэмжээний ихээр ууж болохүй.