Олны танил

МУ-ын начин Д.Цэрэнтогтох: Чулуунчимэгийн талаар юм бичихээр хүмүүс шавчихдаг юм шиг байгаа юм. Хань бид хоёр руу маш их дaйpaлт ирдэг

Дуучин Э.Чулуунчимэг ажлыг, хувийн амьдралаасаа тэргүүнд тавьж явсан бүсгүй, Монгол Улсын начин Д.Цэрэнтогтохтой гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсны гэр бүл болсон. Ирээдүйтэй, жудаг сайт бөхчүүдийн тоонд орж явдаг начны цолны найран дээр дуучин бүсгүй ая дуугаа өргөх үед тэд танилцсан гэх.

Д.Цэрэнтогтох начин хэвлэлд тэр бүр яриа өгдөггүй нэгэн билээ.Тэрбээр нэгэн сайтад ярилцлага өгөх үедээ эхнэр Э.Чулуунчимэгийн талаар ийнхүү ярьсан байна.

Эхнэр бид хоёр бие биедээ хайртай, нэг гэртээ орчихсон. Хүн өөрийгөө, хань ижлээ өмөөрнө. Хүн хүний зан авир ондоо. Нэг газар үйлчлүүлж байтал зөөгч нь “Тооцоогоо хийгээрэй” гэлээ. Би тооцоогоо хийх гэтэл би түрийвчээ машинд үлдээчихэж. Зөөгчид нь “Удахгүй машинаас авч ирээд тооцоогоо хийчихье. Жаахан юм яриад суучихъя” гэлээ.

Тийм юм хаана ч байдаг шүү дээ. Гэтэл Нөгөө зөөгч чинь “Тооцоогоо хийж чадахгүй байж” энэ тэр гээд л тийм юм болчихсон. “Намайг aлнa, гараад vзчихье” гэхээр нь миний yyp xvpcэн. Хэний ч yyp xvpнэ шvv дээ. Тэгээд би yypласан чинь дэргэдээс нууцаар бичлэг хийчихсэн юм байна лээ. Тиймэрхүү vл ойлголцол гарч л байдаг шүү дээ. Надаас өөр хүн, улсын начин биш, дуучин Чулуунчимэгийн нөхөр биш байсан бол хэн ч тэгж бичлэг хийж, бөөн дуулиан болгохгүй шүү дээ.

Намайг бус ханийг минь харлуулах гэсэндээ л тийм бичлэг хийсэн. Чулуунчимэг бид хоёр руу маш их тийм дaйpaлт, ата а чөтө ө ирдэг. Бид хоёр бусдын адил зүгээр амьдарч болохгүй хүмүүс юм уу. Бусадтай л адилхан хүн шүү дээ.

Сошиал ертөнц хүнийг аварч, ал ж ч болж байна. Одоо хандалт авах гэсэн хуурамч сайт, пэйж хуудаснууд хэчнээн олон болсон юм бэ. Нэг худал мэдээлэл цацагдахад “Нээрэн үү” гээд хэрсү ү хандах хүн хэд билээ. Ихэнх нь шууд итгэчихдэг.

Би ханиа сайн мэднэ. Би л сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Өөр хэн ойлгох билээ. Тиймээс элдэв мэдээлэлд эмзэглэдэггvй. Ханиа аль болох тайван байлгаж, сэтгэл санаагаар дэмжихийг, тvшихийг хичээдэг. Нэг пэйж хуудас хандалт авахын тулд Чукагийн талаар юм бичихээр хүмүүс шавчихда г юм шиг байгаа юм.

Хань бид хоёрыг үзэ н ядда г 100 хүн байлаа гэхэд дэмждэг мянга, мянган хүн байгаа гэдэгт итгэдэг .Би ер нь ямар ч зүйлд сандар ч , тэвддэггүй.Хань минь бас тайван.Хоёр тайван хүн учирсан шүү дээ. Хань минь их тайван,ямар ч юманд хүлээцтэй ханддаг. Үлгэрлэх сайн чанар ханьд минь олон бий.

Би аргадуулж байсан уу гэхээс аргадаж байсан удаа байхгүй байх. Маргалда х, үл ойлголцох зүйл гаралгүй яах вэ. Би тийм үед дуугаа хураачихда г юм. Уур нь гараад, тайBшрахаа р нь ярилцья гээд.

Тэгэхээр эмэгтэй хүнд их хэцү ү байдаг юм шиг байна лээ. Хоёулаа тайван, юманд хүлээцтэй ханддаг болохоор маргалда х, үл ойлголцо х зүйл харьцангуй бага гардаг гэж хариулжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!