АРД ТҮМЭН ҮНЭХЭЭР ТУЙЛДАЖ БАЙНА ШУУРХАЙ: Сүхбаатарын талбай дээр иргэн өөрийгөө шатаахыг оролджээ /2022.12.16/ Иргэдийн жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө тайван замаар үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаахыг оролджээ.
Тэрээр өөрийнхөө бие дээр будаг шингэлэгч азтон асгасан байна. Улмаар өөрийгөө шатаахаар гал гаргах гэж оролдсон ч асаагуур нь асаагүй аж. Мөн цагдаагийн алба хаагчид яаралтай ирж тухайн иргэний үйлдлийг зогсоожээ.