Олны танилХүмүүс

Жангүм жaгcaгчид руу очиж явна

Монгол Жангүм гэгддэг А.Одончимэг жaгсагчдад дулаан, дотортой өмднүүд аваачиж өгчээ. Тэрээр цахим хуудастаа Талбай дээр хонож байгаа хүүхдүүдэдээ хөвөнтэй өмд хүргэж өгөхөөр өглөө эрт босож Нарантуул зах орж дулаан дотортой өмднүүд цуглуулж машинаа дүүргээд очиж явнаа гэж нийтэлжээ.

Монголын халуун сэтгэлт ард түмэн нэг нэгэндээ аль чадахаараа тусалж дэмжсээр байна. Жагсаал 13 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тэд “Нүүрсний xyлгайн хэрэг”-т холбоотой бүх албан тушаалтны нэрийг зарлаж, хөрөнгийг нь хураахыг шаардаж байгаа билээ.

Тэрбээр өмнө мөн талбай дээр ирж халуун уух зүйлс болон хүнс авчирч өгч байсан билээ. Энэ талаараа бичихдээ, Жангүм нь үүрээр 5 цагаас эхлэн 30кг халуун зөгийн балтай чацаргана буцалгаж Шар хоолойн ажлуудынхаа халуун савнуудыг гyйгаад дүүргэчихлээ

Булууны ясны шөлөөр зуурч сүүлний тосонд шуудай боорцог чанаж тавилаа Хэдэн сарлагийн саран ааруултайгаа аваад талбайг зорьж явна . Очоод жагсаалд олон хоног явж байгаа залуус хүүхдүүдийнхээ дархлааг дэмжинээ хэмээж байсан билээ.

What's your reaction?

Related Posts

1 of 25

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!