Нийгэм

Өнөөдөр нэг иргэн өөрийгөө шатаах гэж оролдсон харин үүний хариуцлагийг жагсаал зохион байгуулагч хариуцах ёстой гэнэ

Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гаргаж байна.

Арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд жагсаал цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасан. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа. Тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт зааснаар, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай.

Аливаа жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь тухайн жагсаал цуглаанаас гарах эрсдэлийг бүрэн хариуцна гэдгийг хууль тогтоомжид заасан байдаг.
Мөн жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг алдагдуулах, эмх замбараагүй байдалд өдөөн турхирах зорилготой гадаад, дотоодын санхүүжилттэй байж болзошгүй гэдэг мэдээлэл иргэдээс ирснийг тухай бүрд нь холбогдох шалгалтыг хийж ажиллаж байгаа” гэв.

 

 

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!