Арванхоёрдугаар сар гарч албан байгууллага, хувь хүн бүр шинэ жилийн баярыг тэсэн хүлээж буй. Ялангуяа охид хүүхнүүдийн хувьд шинэ жилийн баярт оролцоно гэдэгт томоохон ач холбогдол өгдөг.
Баяр дөхүүлээд дэглэм барьж турах, даашинзаа сонгох, нүүр будалт, үсээ янзлуулах гээд эмэгтэйчүүдэд анхаарах зүйл бишгүй. Харин ингэж их хичээдэг ч ихэнхи бүсгүйчүүд байгаагаасаа онцгүй болчихдог талаар долларын саятан гэгдэх О.Мөнхжин дурьджээ. Тэрбээр охид бүсгүйчүүддээ хандан нөхөрсөг зөвлөгөө өгсөн байна.
О.Мөнхжин: За охидоо ҮСЭЭ Л БИТГИЙ БУРЖИЙЛГААРАЙ. Ихэнхд чинь зохидоггүй, хөгшин л харагддаг шүү! 90- ээд оны моодноосоо гараад, саатай платаа болиод энгийн мөртлөө ихэмсэг гоёж болдог, орчин үеийн минимал байдлыг сонгоорой. Sorry Kkк хэмээжээ.
Учир нь түүний найзуудын хамтаар үүсгэн байгуулсан IHBIT компанийн шинэ жилийн үдэшлэг баасан гарагт тохиосон бөгөөд нөгөө утгаараа тэрбээр ажлын хүүхнүүддээ ч хандаж энэ үгийг хэлсэн болов уу гэх хүн олон байлаа.