Монголын кино урлагт шинэ цагийн хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг бол Р.Отгонбаяр. Багаасаа л кино урлагт дурлаж, тогоонд нь ажиллаж амьдарч яваа тэрбээр шинэхэн дурлалтайгаа учраад хал.уухан дээрээ яваа.
Жүжигчин Р.Отгонбаярын хувьд 2018 онд залуу жүжигчин Гэрлээтэй хамтран амьдарч, дундаасаа охинтой болж байсан юм. Даанч сэтгэл нь хувирч эхнэр охин хоёроо орхиж дуулиан шуугиантай шинэ хайр дурлал эхлүүлсэн билээ.
Тэгвэл тэрээр цахим хуудаснаа шинэ хайрт Номиндоо хандаж ийн бичжээ: “Юу ч болж байсан хажууд минь байгаад баярлалаа чамдаа. Хүмүүс чи бид хоёрын юу гэж ч худлаа хуурмагаар хэлж байсан ч чинийхээ хажууд чамтайгаа байх болно. Аз жаргал минь. Жингийн цуваа явж л байдаг. Замын но ход ху цжил байдаг шүү”. гэв.