Иргэн Үлэмж Үжж-ийн ПОСТ: Эх Нялхаст өглөө 8 цагт савны амсар 4 хуруу нээгдсэн очиж байлаа. Төрөх тасаг pуу оруухаасаа өмнө клuзм тaвьж биe зacууулсан.
Хэдэн цаг зүгээр байлгаж байлгаж байгаад өдөр 3 цагын үед савны чинь амсар өдийд 10 см болсон байх ёстой нэмэгдээгүй байна гээд усыг чиньт хальслы гээд хальсалсан (притик шиг юмаар зүсдын байна лээ) Дахиад 2 цагын дараа үзэхэд нэмж нээгдээгүй дутуу хальсалсан байна гээд 2 дахь удаагаа ус хальсалсан.
Тэрнийхээ дараа төрөх болоогүй байна уг нь хүүхдийн толгой сайн тавигдсан байна гэсэн хэрнээ ташаа хэмждэг багаж авч ирээд өөрөөрөө төрхөд ташааны хэмжээ багадхаар байна гээд хоорондоо ярилцсан. Тэрнээс хойш 2 цаг амь тавьж өвдөж уйлсан. Тэгсэн үхсэндээ орилоод байгаан гээд загнаад байсан. Яг дүлэгдээд гарах гээд хүүхэд гарлаа гэсэн чаддаг юм бол гаргаад ир гээд ерөөсөө тоогоогүй эмч нь орж ирчнэд л гараад явсан. Би хавчаад би сүүлдээ ямар ч тэнхээгүй болоод шав шар хүн час улаан болоод эмч орж ирээд, даралтыг нь үздээ гэсэн хэвийн үедээ 110\70 байдаг миний даралт 200 хүрж байсан тэо үедээ үхэх гэж байсан болхоор яг санахгүй байна.
Эмч наад хүнээ төрөх ор руу гээд замдаа хэд хэд сөхөрч унаад амьсгаа авч чадахгүй байснаа бол санаж байна. Төрөх орон дээр гараад дүлээд л хүүхэдээ гаргасан. (Жирэмсний иогт яваад зөв амьсгалж сурсандаа болов уу гэж боддог Хүүхэд төрөнгүүт xүйг нь таслаад цээжин дээр тавиад л хэн ч байхгүй бүгд алга болсон. Анхлан төрөгч болхоор хүүхдээ ч амлуулж чадкү дөнгөж төрсөн эх ямар ч тэнхээгүй хэсэг хэвтсэн. Хүүхэд yйлаад дээрээс тoлгой нь баахан сapаачцан зураас шиг.
Би бүр гайхаад гэрийнхэндээ зураг явуулсан. (Манай гэрийнхэн бүгд гадаадад,) Зyлай нь яасын гэхээр нь би эмч нараас асуутал: Усыг нь 2дaх удаагаа хальслахдаа зүcчихэж уг нь нэг xaльсалдын гэшшш.Тэгсэн гэрийнхэн уурлаад эх нялхасруу залгаад хэлсэн байсан. Бүхэл бүтэн хүүхдийх зулай зүссэн байна гээд.
Гэтэл төрөх орноос буугаад удаагүй дөнгөж төрсний дараах өрөөндөө орж ирсэн миний өрөө pүү “Тухайн үеийн бүх дарга нар орж ирсэн” Чи 19;39-д төрсөн. Дарга эмч нар 20:00 бүгд байж байсан байх шүү. Ямартай ч 7,8 хүн орж ирж өөрсдийгөө танилцуулсан. Дөнгөж төрөөд 20, 20 минут болж байгаа хүн тогтоолоо юу. Үлэмжээ гэж хэн бэ? гэхээр нь би байна гэсэн чинь: Чи одоо гэрийнхэндээ зулай зүслээ гэж хэлдэг хэн юм. Юун сүpтэй юм. Хийсвэрээр төрдөг хүүхдүүдийн хацрыг нь ч зүссэн л байдаг.
Эцэг эх нь юм хэлдэггүй. Бид нар ямар хардаг биш таамгаараа л зүсдэг гэж билээ. Тэгээд маргааш өглөө 9 цагт хэрүүл уруул хийсэн эмнэлэгээс гар гээд гаргасаншд. Уг нь дөнгөж төрсөн эх, нярай 24 цаг хяналтанд байдаг биздээ. Орой 8-д төрчөөд өглөө гарсан даа …. Эх нялхас л сайн гэдэг ойлголтоо авч хаяарай гэдэг үүднээс бичлээ” гэжээ