Олны танил

Түвшинбаярын МУСТА авсанд хүмүүс дурамчхан байгаа ч Positive Mongolia-гийнхан өөрсдөө ганц үг газар гээхгүй авсан шагналаа өмгөөлж байна

Positive mongolians-н Түвшинбаяр МУСТА цол тэмдгээр шагнуулсанд зарим хүмүүс дурамчхан байгаа харагдана.

Молпедиа хамтлагийн үүсгэн байгуулагч Ганаа: “Надад СТА өгөхгүйн байхдаа” гэж бичжээ. Энэ нь Түвшинбаярын эхнэр Дөлгөөнд таалагдаагүй бололтой. Түүнийх нь доор Дөлгөөн ийн сэтгэгдэл үлдээжээ:

“Сайн уу? Миний хүндэлж явдаг дүү минь ийм зүйл бичжээ. Миний дүү Төвшөө ахыгаа СТА авсанд жаахан барьцаа юу даа. Сошиал дээр ижилхэн контент хийдэг байж яаж авчхав аа гэж бодсон уу Тэгвэл жүжигчнээр төгсөөд жүжиг тавиад кинонд тогглоод солонгос явж найруулаагчаар төгсөөд сургуульд багшил, олон кинонд тогло, түр паузлаад сошиалд контент биш нэвтрүүлэг хийж үз. Тэгээд сонггодог театрт тоглож үз. Урлагт хорь гаруй жил зүтгэдэг юм даа…Дөлгөөн”

Харин Дөлгөөний энэ сэтгэгдэл нь бусад хүмүүсийн дургүйцлийг улам хүргээд хаячих шиг боллоо. Хүмүүс ч их дургүйцсэн сэтгэгдэлүүд мөн үлдээсэн байна. Эхнэрээ өмөөрөх сэтгэл төрсөн үү? Авсан шагналаа өмөөрөх сэтгэл төрсөн үү? Түвшинбаяр ч мөн чимээгүй байсангүй: “Миний дүү ядаж хоёр киноны гол дүрд тоглочих” гэсэн байна.

What's your reaction?

Related Posts

1 of 22

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!