НийгэмОлны танилУлс төр

Ажнай Д.Бат-Эрдэнэ 10 жилийн өмнө ЭТТ-гоос нүүрс хулгайлснаа хүлээн зөвшөөрч, төлж эхэлжээ

Нүүрсний хулгайн гэх асуудлын үзүүр дөнгөж сөхөгдөж эхэлж байхад буюу арваннэгдүгээр сард “жижиг Тавантолгойн мөргөцөгөөс олборлосон нүүрсийг буулгаж байна” гэдэг мэдээлэл дуулдаад замхарсан. Тэр нүүрс нь Тавантолгойгоос олборлосон Ажнай Д.Бат-Эрдэнийн нүүрс мөн байж.

Тодруулбал, тэрбээр аль АРВАН жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас олборлосон 340 мянган тонн нүүрснийхээ зах зухаас эргүүлэн өгч эхэлсэн нь энэ байна.

Үүнийг өчигдөр нээлттэй сонсголын үеэр Б.Жавхлан сайд бататгаж, 69 мян.тонн нүүрсийг буулгасан гэв. Өөрөөр хэлбэл, Ажнай Д.Бат-Эрдэнэ 340 мян.тонн нүүрс “туучихсан” байснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэхүү нүүрсний:

  • 126.5 мянган тонн нь коксжих,
  • 201.8 мянган тонн нь эрчим хүчний нүүрс,
  • 11.7 мянган тонн нь сааж нүүрс.

Одоогийн байдлаар дөнгөж 69.4 мянган тонн коксжих нүүрсээ л аваад байгаа бол цаана нь 270.7 мянган тонн нүүрсний авлага байгаа юм.

Р.Сэддоржийнхоо гараар дамжуулсан 340 мянган тонн нүүрсний учир явдал

Туучихсан гэгддэг 340 мянган тонн нүүрсний араас саяхан хууль хяналтын байгууллагынхан очиж пижигнүүлэх үеэр “зүгээр л шатчихсан” гэж хэлээд онигоо болж байв.

Эл нүүрсний хэргийн учир явдлыг сийрүүлбэл: Одоогоос бүр арван жилийн өмнө буюу 2012-2014 онд “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтэрч олборлосон байна. Тодруулбал, ЭТТ-н зүүн цанхи болон Тавантолгойн 4-р уурхайн хооронд асар том, цэвэр нүүрсэн хана байсан аж. Тухайн үедээ МХЕГ-аас “Нүүрсэн ханыг нураахгүй бол аюултай” гэх бичиг шургуулсны дагуу ийм хулгайн сиймхий гаргачихсан аж.

Энэхүү хэрэгт тухайн үедээ “Тавантолгой” ХК-ийн захирал байсан Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нарыг холбогдуулан шалгаж ирсэн. Тэдний хэрэг замхарсан нь Ажнай Д.Бат-Эрдэнэ сугалж авсаар байсан гэгддэг.

Ажнай Д.Бат-Эрдэнэтэй хамт нэрлэгдээд байгаа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нь: 2002 онд их сургуулиа төгсмөгцөө “Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажилд оржээ. 2004 онд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болоход туслах нь болжээ. 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход мөн л туслах, зөвлөх болсон байна.

Мэдээллийн эх сурвалж: Eguur.mn

What's your reaction?

Related Posts

1 of 27

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!