Нийгэм

Цахилгаан халаагууртай, утас цэнэглэдэг дулаахан автобусны буудалтай болжээ

Энэ тохилог, дулаан автобусны буудал Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнгэрваа худалдааны төвийн урд хот руу явах чиглэлд байрлаж байна. 20 гаруй хүн багтах зай талбайтай, цахилгаан халаагууртай, иргэд автобус хүлээнгээ утсаа цэнэглэх боломжтой юм байна.

Тус тохилог буудлыг нэгдүгээр хорооны засаг даргын хүсэлтийн дагуу “Ариун гүнгэрваа” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд улсаас төсөв авалгүй барьж өгчээ. Нийт зардал нь 18 сая төгрөг болсон байна. Цаашид тус хорооны нутаг дэвсгэрт дулаан буудлууд бий болгохоор засаг дарга ААН, компаниудад хүсэлт тавьж яваа аж.

What's your reaction?

Related Posts

1 of 8

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!