Э.Энхбат начны аав хүүгээ дурсан ийн хэлсэн нь: Тэр хоёрыг барилдаж байхад нь хүүгээ давчихаасай гэж бодож байсангүй. Адилхан л аав ээжийн сайхан хүүхдүүд аль бяртай нь самбааатай нь давдаг юм хойно.
Миний хоёр хүү хичээл номондоо сайн их дээд сургуулийн хуваарь авч болохоор л байсан. Өөрсдийнхөө хүсэл сонирхолоор үндэсний бөхийн спортыг сонгож бэлтгэл хийж эхэлсэн хоёр.
Ард түмэндээ хүндлэгдсэн сайн , сайхан яваад нь аав хүний хувьд баярлалгүй яахав. Ямар ч спортын төрөл хүнийг зөв сайхан хүмүүжүүлдэг. Н.Түвшинбаяр хүүгийн минь ганц сайн найз байсан. Хар багаасаа нэгнээ мэддэг нөхөрлөж ирсэн амьдралынх нь хань нөхөр байсан юм. Сэтгэл зүйн хувьд ч энэ хоёр нэг хүн шиг болсон байсан.
Би хүүгээ Монгол улсын начны болзол хнагахад нь хөгшнийгөө алив хүрээд ир үнсье гэж байж билээ. Хүүгээ улсын цол авахад их баярлаж огшсон доо. Хүүгийн анхны шагнал Алтан булаг хивс байж билээ. Нээх том хивс барьсаар инээсээр л гэртээ орж ирж байсан. Үүнээс хойш олон ч медаль авсан хэмээн ярьжээ.