Дуучин А.Хишигдалай нь нас залуу ч гэсэндээ монголын рок попын хүчтэй төлөөлөл, нүүр царай болсон билээ.
Түүний хоолойны чадал чансаа, цар хүрээ нь түүний хамгийн том зэвсэг бөгөөд түүний өөрийнхөө байж чаддаг зан чанар нь олонд танигдахад ихээхэн нэмэр болсон юм.Анх UBS телевизийн “Universe best songs” шоуны шилдэг 25 оролцогчийн нэг болж чадсан тэрээр 11 жилийн өмнөөс Балхжав хэмээх эрхэм ая зохиогчийн ивээл дор багтан урлагийн зам мөр нээгдсэн гэдэг.
Дуучин Хишигдалай нь “Хамгийн их хайрлаж хүндэлж явдаг Балхаа захирал минь 11 жилийн өмнө хэн ч биш байхад үргэлж дэмжиж өдий хүргэсэн хүн минь. Тэр олон хүүхдээс чи хол явна гэж хэлсэн ганц хүн дээ” хэмээн дурдсан байдаг.
Саяханаас дуучин Хишигдалайг жүжигчин Мөнхдалайтай дэр нэгтгэж 2023 онд үрийн зулай үнэрлэх гэж байгаа талаар олон мэдээлэл цацагдсан. Харин үүний худал үнэний талаар хос хоёр маань хариу дэлгэлгүй нэлээн удсаны эцэст дуучин Хишигдалай маань удаан хугацаанд хаасан инстаграм хаягаа нээж стори оруулж эхэллээ.
Тэрээр одоохондоо жирэмсэн биш байгаа бололтой. Миний гэдсийг хар гэсэн шиг л хаажуу талаасаа өөрийгөө харуулж баталж байгаа бололтой.