Зөвлөгөө

Эдгээр маскнуудыг хадгалж аваад өдөр бүр хэрэглэ! Таны нүд үргэлж залуугаараа байх болно

Олон охид залуу нас, гоо үзэсгэлэнгээ удаан хугацаанд хадгалахын тулд нүүрнийхээ арьсанд анхааралтай ханддаг. Гэхдээ ихэнхдээ зовхины арьсыг мартдаг. Гэвч таны насыг таны нүд л илэрхийлэх болно. Нүд чинь үрчигээд, унжийгаад байхад арьсаа мянга арчлаад нэмэргүй. Тэгвэл бид танд нүдний эргэн тойрон дахь арьсанд зориулсан хамгийн сайн маскны жорыг зааж өгье. Арчилгааны процедурыг эхлүүлэхдээ зовхины арьс нь маш нимгэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс энэ эмзэг газрыг арчлахдаа аль болох зөөлөн байх ёстой.

Манай элэнц эмээ нар яншуйны арьсанд үзүүлэх ашиг тусын талаар үргэлж ярьдаг байсан: энэ нь сэргээж, цайруулж, гэрэлтүүлж өгдөг. Хамгийн гол нь харшилтай хүмүүст тохиромжтой. Түүнээс гадна та зөвхөн анхилуун үнэртэй навчийг нь төдийгүй үндсийг нь ашиглаж болно.\

Цөцгийтэй яншуйны маск: Бага зэрэг шүүс гаргахын тулд яншуйны хэд хэдэн мөчрийг авч сайтар жижиглэж татна, хоёр халбага өөх тос багатай цөцгийтэй холино. Холимогийг зовхинд түрхэж, дээрээс нь нойтон хөвөн тавина. 15 минут байлгаад бүлээн усаар зайлна.

Яншуйны үндсээр маск тавих нь хаванг арилгах маш сайн эм. Яншуйн үндсийг угааж, нилээд жижиглэнэ. Зовхин дээрээ тавиад 15-20 минутын турш байлгана.

Төмсний маск угаасаа хэзээний л алдартай. Энэ нь гайхах зүйл биш юм: төмс нь залуу насны тариа шиг ажилладаг учраас арьсыг маш хурдан зөөлрүүлж чаддаг.

Чанасан төмсний маск: төмсийг хальстай нь буцалгаж, хоёр хэсэгт хувааж, бага зэрэг хөргөж, нүдэн дээрээ тавин 10 минут байлгана.

Түүхий төмс, сүү, гурилын маск: угаасан төмсөө сайтар нунтаглана. Дээр нь нэг халбага халуун сүү, нэг халбага гурилтай холино. Зовхинд түрхэж 15-20 минутын турш байлгана. Халуун усаар зайлж угаана. Маскийн найрлага нь маш идэвхтэй байдаг тул харшилд өртөмтгий бол болгоомжтой хэрэглээрэй.

Гадил жимсний маск: гадил жимсний дөрөвний нэг хэсгийг сэрээгээр нухаж, зовхинд түрхэж, чийгтэй даавуу дээр нь тавина. 15 минутын дараа угаана.

Овьёосны маск: Арьсны хөгшрөлтөд зориулсан төгс шийдэл. Нэг халбага овъёосны будаа, нэг халбага бүлээн сүүтэй холино. Будаа өтгөрөх хүртэл хүлээнэ үү. Маскийг нүдний эргэн тойронд түрхэж 20 минут байлгана.

Өргөст хэмхний маск: Нүдний эргэн тойрон дахь арьсыг төгс сэргээж, чийгшүүлэхийн тулд хоёр зүсмэл өргөст хэмхийг зовхин дээрээ тавиад 15 минут байлгана.

Цайны компресс: цайны уут нь нүдний доорх ядаргаа, хаван, хөхрөлтийг арилгах гайхалтай арга юм. Зүгээр л цай чанасаны дараа бага зэрэг хөргөсөн уутаар зовхио тагла. 15 минутын турш тайвширч, амрах цаг болжээ.

Эдгээр зовхины маскууд нь үнэтэй тос, серумын маш сайн хувилбар юм. Өөртөө анхаарал тавьж, үр дүнгээс нь таашаал аваарай! Үзэсгэлэнтэй байгаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!