Зөвлөгөө

Монгол ёсон: Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж байгаад тооцогддог. Бэрээ муулсан айл өөдөлдөггүй

Мөнх хөх тэнгэр минь өршөө. Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж байгаад тооцогддог.Мөнх тэнгэрийн ёсонд бэрээ хайрлах нь тэнгэрийн үйлэнд тооцогддог учиртай. Учир нь ямар ч айлын гал голомтын үргэлжлэлийг хүү нь биш бэр нь үргэлжлүүлдгийг бид мэднэ.

Бас эцэг хүн үр хүүхэд дээ залгаж өгсөн гал голомтыг бэр нь асаадгийг бодох ёстой. Тийм учраас бидний өвөг дээдэс нэгэн цагт бэрээ үр хүүхдээсээ илүү хайрлах учиртай гэдгийг үр хойчдоо зөвлөдөг байж. Жишээ нь: Бэрийг 3 хүү төрүүлсэн бол тухайн бэр тэр удмын асуудал шийдэх хэрэгт оролцохыг зөвшөөрч дархан бэр гэж нэрлэдэг.

Иймээс удамдаа дархалдаг байжээ. Бэрээ муулсан эцэг эх үргэлжлэх үр удмынхаа үндсийг нь муулж байгаад тооцогддог болохоор бэрээ муулсан айл өөдөлдөггүй гэж үздэг байж. Таны хүүг амьдралын хатууд сөхрөх үед нь ганцхан бэр тань тулж босгодогийг битгий мартаарай.

Мөнх тэнгэр минь өршөө. Хүүтэй хүн охинтой, охинтой хүн хүүтэй. Бэртэй болсон бол охин үр шигээ хайрлаж хүндэлж явах нь Монголчуудын эртнээс аваад эрхэмлэн дээдлэн ирсэн ёс уламжлал билээ. Эмэгтэй хүн тухайн удмыг үргэлжлүүлэх хөвүүн үрийг төрүүлж өгдөг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj
Dacă sunteți în căutarea unui cazinou sursă românesc deosebit, atunci aveți oportunitatea ideală! Acest loc excelent oferă bonusuri superioare și opțiunea extrem de utilizatul slot gratuit.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!