Даашинз бол бүсгүй хүний гоо үзэмжээ тодотгох, дур булаам, эмэгтэйлэг байдлаа илэрхийлэх хувцаслалт. Өдгөө монголын нэр хүндтэй дизнайнерууд хэн нэгэн олны танил хүнд зориулж өөрийн ур ухаанаа гаргасан даашинз ганцхан хувь хийх нь бий.
Харин зарим эмэгтэйчүүд маань үнэ чанарыг эрхэмлэж, үнэтэй брэндийн загвараараа ялгарсан даашинзыг сонгох нь бий.
Шинэ жилийн гоёлын онцлох даашинз бол энэхүү содон загвар бүхий цайвар цэнхэр өнгийн тансаг зэрэглэлийн даашинз юм. Энэхүү даашинз нь Elisabetta Franchi брендийн 2019 оны загвар бөгөөд 1000 орчим доллар буюу 2,8 сая ₮ үнэ бүхий гоёлын даашинз юм.
Хувцас бурхан бие чөт.гөp гэгчээр багагүй шуугиан тарисан энэхүү даашинзны загвар, хийц, материал, харагдах байдал нь тансаг зэрэглэлийх бөгөөд бусад бренд дундаа боломжийн үнэ бүхий даашинз юм.