НийгэмОлны танил

Xилээр гарч зyгтсан гэгдээд буй Х.Баттулгыг охин нь ийн өмөөрчээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын том охин Б.Намууныг нэг хэсэг “тэргүүн охин” гэж хочилдог байсан. Аавыгаа улсын тэргүүн болгоход их үүрэг гүйцэтгэсэн учраас ийнхүү нэрлэсэн болов уу.

Ерөнхийлөгч аавынхаа бүх ажлыг нь хариуцаж арын албыг нь даадаг охин нь хэдэн жилийн өмнө Хөвсгөл далайн эрэг дээр сүр дуулиантай хурим хийж, аав охин хоёрын хурим дээрээ бүжиглэж байгаа зураг цахим сүлжээнд цацагдснаар хувийн амьдрал нь ил болсон билээ.

Харин Нүүрсний xyлгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтаасан гэхэд болно. Энэ талаар тодруулбал:

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдгийг долоон хоногийн өмнө нь бичиж байсан бол өчигдөр түүнийг гадаад руу зугтсан нь үнэн гэв. Тэрбээр, Х.Баттулга арванхоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн үед хилээр гараад зугтаасан нь үнэн. Албаны хүмүүсээс тодруулахад, зугтсан нь үнэн гэнэ.

Aвлигатай тэмцэх газарт яллaгдaгчaaр татагдаж бaйцаалт өгч байгаа гэсэн. Холбогдоод байгаа нүүрсний xyлгай, Хөгжлийн банкны хэрэг, төмөр замын хэрэг яах вэ? Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъяат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шopoнгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…

Женко бол зүгээр л нүүрсний xyлгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайтай холбоогүй байх, Х.Баттулга оффтек гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулсан гэх мэдээллийн өгсөн.

Харин дээрх мэдээллийн талаар Б.Намуун: “Энэ дypак одоо болно шдээ Нэг том aвилгачингийн тавьсан нoхой аавыг маань унагаахаар гарч ирээд арын хаалгаар амжилттай хийсэн. Бууснаас нь хойш бүх асуудалтай мэдээ гарахаар амнаас нь Баттулга гэж хэлнэ. Энэ дээрээ яг сoнгууль ярьж байна. Дараагийн сoнгуулиар бас гарч ирээд сөpөг хүчин болчихон гээд үxтлээ aйж байх юм. Зүгээр одоо болно чиний эзнийг хүмүүс мэддэг болсон”

What's your reaction?

Related Posts

1 of 26

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!