Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж өндөрөллөө. Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын харцага Г.Бадрах үзүүрлэлээ.
Харин барилдааны үеээр SPS тв-н лайв үзэж байсан 6000 гаран хүний дунд дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа Аймгийн арслан Э.Мөнхжаргалыг крашлдаг харин Орхонбаярыг авч суунаа гэхчлэн хөгжилтэй яриа өрнүүлж хүмүүсийг багагүй баясгаад авав.
Харваач эхнэр байхгүй гээ биз дээ. Нөхөр авбал авсан шиг “Даацтайхан” авдгымуу. Дамжуулаад өгөөрэй “ирээдүйн” нөхөрт маань гэжээ…
Олны анхаарлыг ийнхүү өөртөө татаад буй Ба аваргын охин Бурмаа нь бодибилдингийн спортоор гурван жил хичээллэж байгаа төдийгүй өнгөрсөн жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулаад байна.
Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Г.Угалзцэцэг “Champ fitness” нэртэй клуб нээсэн юм. Энэ клубэд аваргын охин хичээллэдэг бөгөөд түүний шавь гэнэ.
Түүний хувьд Нэгдүгээр сургуульд долоодугаар анги хүртлээ сурч байгаад Германд гурван жил сураад ирсэн. ЭМШУИС буюу одоогийн АШУҮИС-ийг Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн аж.
Тэрбээр 1988 онд аав нь улсын арслан цолтой болсон жил мэндэлсэн гэдэг.