Хүмүүс

“Катя: Ямар азаар ийм ханьтай учраа вэ?” Төмс Зоригоо мэдрэмжтэй болжээ…

Өнгөрсөн өвөл шинэ загварын юбакны рекламыг хийх үедээ “воо, воо, воо” хэмээн дуугарч хагас нvцгэлсэн нь олны анхаарлыг дахин татсан. Түүнийг шүүмжлэx хүмүүс байхад дэмждэг хүн ч цөөнгүй.

Түүний хурим Тэрэлжийн хамгийн тансаг гэгддэг Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд болж байсан. Түүний сонгосон энэхүү зочид буудал нь монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн ресорт бөгөөд 20-300 хүртэлх хүний багтаамжтай хурлын өрөө болон заалтай. Мөн 200 хүртэлх хүн хүлээн авах ресторантай гэдгээрээ онцлог.

Екaтерина oнлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргал хэд хоногийн өмнө байгууллагынхаа шинэ жилийг хийж, шилдэг ажилтнуудаа тодруулан гарын бэлгээрээ мялаасан нь бас хүмүүсийн анхаарал, атаархалыг татаад амжсан. Тэрбээр хэд хэдэн ажилтандаа 2 сая төгрөгийн шагнал өгсөн бол, шилдгийн шилдгээр шалгарсан хоёр ажилтандаа тус бүр автомашиныг бэлэг болгон гардуулсан байна.

Анх нөхөрөө төмс гэж хочлон олонд танигдаж байсныг санаж байгаа байгаа байх. Нэг хэсэгтээ л бүсгүйчүүд маань төмс гэдгийг тренд болгоод амжсан. Тэгвэл нөхөр төмс Зоригоо нь хaйр, хaламжаар дутaaдаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан гэж байсан ч ахиц дэвшил гарсан бололтой.

1 сар хүрэхгүй хугацааны дараа төрөх түүнд нөхрийг халамж үнэхээр сайн. Ямар буянаар ийм ханьтай учирсан юм болоо хэмээн бичжээ. Усанд ороод гараад ирсэн хоол бэлэн, хайр юмаа миний хань гэсэн байна.

Катягийн эрчүүдэд хэлж л өгөхгүй бол ерөөсөө санаачилж чадахгүй мэдрэмжгүй гээд байдаг, байнга хэлсэний эцэст үр дүн гарч байгаа бололтой.

What's your reaction?

Related Posts

1 of 6

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!