Амттай дээрээс нь салахын аргагүй тийм гоё мэдрэмжийг авмаар байвал үүнийг хийж сураарай. Та хэзээ ч харамсахгүй шүү.
- Тахианы ясгүй мах – 250гр
- Өндөг – 3-4 ширхэг
- Лууван Солонгос аргаар бэлдсэн – 125гр
- Хатуу бяслаг – 100гр
- Майонез – 30%-ийн тослогтой, давс, ногоон гоньд
Бэлтгэх ажил: Давстай усанд тахианы махаа буцалгаж зөөлөн болгоод хөргөж, жижиглэж хэрчинэ. Шилэн саванд бэлдсэн махаа хийж, дээр нь луувангаар давхарлаж, майонезаа түрхэнэ. Дараа нь бяслагаа үрж давхарлаад майонезаа түрхэнэ. Өндгөө чанаж, цагаан, шараар нь ялгаад, цагаан үрж давхарлана. Мөн майонезаа ниймгэн түрхэнэ. Үүний дараа өндөгний шараа үрж тарааж, ногоон гоньд, лууван зэргээр өөрийн мэдрэмжээрээ чимэглэнэ.