Сонин хачинУхаарахуй

Д.Сайнсайхан : эцгийн газарт 3 жил очдоггүй учир нь

Билгийн тооллын шинийн 4 буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд ханш нээнэ. Үүнтэй холбоотой Манба Дацан хийдийн зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайханаас тодруулга авснаа хүргэж байна.

–Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?

– Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улиралд хаврын уур орох, хур усан, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд, ханш нээх, тариалангийн хур орох улирал гэж 6 хуваана. Энэхүү 6 улиралд байгаль үзэгдэл, ургамал, мал амьтны үйл хөдлөлийг шинжиж тухайн жилд юм уу тухайн улиралд цаг агаар, хур бороо зэрэг байдалд тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой, Ханш гэдэг үгийг тайлбарлавал хятад үг бөгөөд “Fu hui jie” буюу байгаль эх дэлхий дахин амилж сэргэн нээгдэх гэсэн үг.

Манай монголд мөн адил утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо малтан цэвэрлэж, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засаж, 4 настай үрээг хөнгөлөхөд сайн. Ан амьтан агнах цээртэй юм.

–Зарим хүмүүсийн дунд энэ өдөр талийгаачийн газрыг эргэдэг гэх ойлголт байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Өвөр монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа болдог хятадын хан үндэстний тэмдэглэлт өдөр нь Чин минг “Qing ming” буюу тодорхой гэгээн гэсэн утгатай үг бөгөөд өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж булшийг шүүрддэг зан үйл хийдэг. Энэхүү өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Мөн Англиар “Tomb sweeping day” буюу булш шүүрдэх өдөр гэж Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг орнууд тэмдэглэн зан үйл хийж өнгөрүүлдэг байна.

Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг заавал эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэх мэтээр бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай байдаг. Харин бурхан болооч өнгөрснөөс хойш 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахиж аргадах явдал нь үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс нийтдээ дордох доройтох зэрэг онцгой үед мэдээж ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг.

Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбыг балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргадвал сайн.

What's your reaction?

Related Posts

1 of 6

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!