ЗөвлөгөөНийгэм

АНХААР : манайхан толгой өвдөөд байна гээд ЦИТРАМОН уусаар байгаад харвачихдаг !!!

АНХААР : Зарим хүн даралт ихтэйгээ мэдэхгүй явсаар толгой л өвдөөд байна гэж бодсоор ЦИТРАМОН зэрэг өвчин намдаах эм уусаар байгаад харвачихдаг !!!

Эмээ өвөө, аав ээж, ах дүү, анд найз нартаа түгээж хайртай бүхнээ хамгаалаарай.

ДЭМБ-ын мэдээллээр 6 секунд тутамд нэг хүн харвалтаар нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Харвалт нь халдварт бус өвчний дотор нас баралтаараа хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Яагаад харвалт их байна гэхээр манай улсад харвалтад хүргэх эрсдэлт хүчин зүйл их байгаатай холбоотой. Бид өөх тостой хоол их иддэг, давстай цай уудаг, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан илүүдэл жинтэй хүмүүс их байна. Мөн архи ууж, тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Эдгээр нь бүгд харвалтад хүргэх гол шалтгаанууд юм” гэв.

Харвасан тохиолдолд гэрийн нөхцөлд хурдан шуурхай ямар арга хэмжээ авах вэ?

-Хүн бүрт эрүүл мэндийн мэдлэгийг хүүхэд ахуйгаас нь суулгах хэрэгтэй байна. Харвалт өгөхийн өмнө хэдэн шинж тэмдэг илэрдэг. Бид “Таван Ха” шинж гэж нэрлэдэг. Тухайн хүний хацар унжих, хараанд өөрчлөлт орох, хэл яриа ээрэх, хөл гар сулраад ирвэл хурдан түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цагийг нь сайн мэдэж байх ёстой. Хүний биеийн байдлаас шалтгаалж хажуу тийш нь харуулж хэвтүүлэх, тайвшруулах, даралтыг нь үзэх, даралтны эм уулгаж болно.

Харвалт юунаас болж залуужиж байна вэ?

-Харвалт залуужиж байгаа олон шалтгаан бий. Хүний биеийн суурь эрүүл мэндийн байдалтай холбоотой. Мөн удамших, судасны өөрчлөлтөөс шалтгаалдаг. Хүний бие организм буруу амьдралын хэв маягтайгаа байгаад байвал тэрхүү организм тэсч чадахгүй болсноор харвалт өгч байна гэсэн үг. Манай хүн амын 54,4 хувь нь илүүдэл жинтэй. Ялангуяа эмэгтэйчүүд ихэнх хувийг нь эзэлж байна. 25-64 насны хүмүүсийн 6,9 нь диабиттай байна гэсэн судалгаа гарсан. Хүмүүс эргэн тойрных нь аль нэгэн хүн цус харваагүй л бол энэ талаар тийм сайн мэддэггүй.

What's your reaction?

Related Posts

1 of 46

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!