ДОТООД СЭТГЭЛДЭЭ ХЭЗЭЭ Ч ХӨГШРӨХГҮЙ, ҮРГЭЛЖ ЗАЛУУГААРАА БАЙХ ЗУРХАЙН 4 ОРД
Та өөрийгөө байгалийн жам ёсоор хөгширсөн гэж боддог уу? Хэдийгээр нас ахисан ч гэсэн, цог жавхаатай бас залуухан харагддаг, оюун ухаан нь сийрэг хүмүүс байдаг байна.
Ийм байх эсэх нь зан ааш, эрүүл мэндийн байдал болон бусад хүчин зүйлсээс шууд хамаарна.
Дээр асуусан асуултад өөрөөр хариулах ч хүмүүс бий. Тэдний зарим нь 40, 50 эсвэл 80 настай боловч зүрх сэтгэлээрээ залуу хэвээрээ байдаг.
Хөдөлгөөнтэй, эрх чөлөөтэй бас хөгжилтэй байж чадна! Хэн мэдлээ, магадгүй од эрхэс тэдэнд нөлөөлдөг ч юм билүү? Өнөөдөр бид дотоод ертөнц нь хэзээ ч хөгшрөхгүй зурхайн 4 ордыг танилцуулахаар бэлтгэлээ.
1. Арслан Арслангуудыг биширч, тэдэнд талархаж бас өхөөрдөхгүй байхын аргагүй. Тэд бусдыг гайхшруулдаг хүмүүс ба нас ахисан ч гэсэн энэ зангаа гээдэггүй. Хэдий тийм ч гэлээ бусад хүмүүсийг ялахын тулд хоёр алхамын урд байх ёстой. Түүнчлэн арслангууд өөрийгөө хөгжүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарч, дан ганц гадаад төрхөндөө ач холбогдол өгөлгүй, дотоод ертөнцдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Тэд үргэлж шинэ зүйл сурч мэдэх ба цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэхээ сайн мэддэг. Тийм ч учраас залуучууд нас ахисан арслангуудад дуртай байдаг.
2. Ихэр Ихрийн ордыг Буд гараг ивээлдээ багтаадаг ба энэ нь тэдэнд олон зүйлийг бэлэг болгож өгсөн гэсэн үг: эд хөрөнгө, оюун ухаан болон сонирхол. Ихрүүд бага балчир наснаасаа эхлэн амьдралыг хайрладаг ба хожим хойно энэ хайрынхаа хариуг хүртдэг. Энэ ордод төрсөн хүмүүс эцсийн амьсгалаа хураах хүртлээ зүрх сэтгэлээрээ залуу хэвээрээ байх болно!
3. Охин Мөн Буд гараг охины ордыг ивээлдээ багтаадаг, гэхдээ бага зэрэг ялгаатай. Энэ зурхайн орд гараг ертөнцөөс сайхан гадаад төрхтэй байхаар заяагдсан. Охины ордод төрсөн хүмүүс залуу төрх, гоо сайхан болон эрүүл мэндээ хэвээр нь хадгалж үлдэхийн тулд асар их энерги зарцуулдаг. Тэд дотор хүнээ сонсож, оюун ухаанаа цэгцэлж байхыг эрхэмлэдэг.
4. Мэлхий Мэлхийнүүдэд хөгшрөх хангалттай цаг хугацаа байхгүй. Эхлээд тэд хүүхдүүддээ анхаарал халамж тавина, дараа нь ач нартаа, сүүлд нь гуч нартаа цаг заваа зориулна. Үр хүүхдүүдэд нь тэдний сургааль, оюун ухаан хэрэгтэй. Мэлхийнүүд цаг тутамд өөрийгөө хөгжүүлж, авьяас чадвараа хадгалж үлдэхийг хүсдэг. Энэ байгалиас заяасан сэтгэл татам байдал нь тэдний дотоод ертөнцийг үргэлж залуу хэвээр нь байлгана.