ҮХРИЙН ОРДНЫХНЫ ТУХАЙ ҮНЭНИЙГ ХЭЛЭХ 7 ЧУХАЛ ЗҮЙЛ
Хэрэв та итгэл даах, түшигтэй бас үүрэг хариуцлагаа ухамсарладаг нэгэн /найз, ажлын хамтрагч эсвэл дурлалт хос/-тэй учрахыг хүсдэг бол бид танд энэ бодлоо орхиж, үхрийн ордод төрсөн хүнтэй даруйхан танилцахыг санал болгож байна.
Үхрийн ордод бүх чадварууд бий! Тэдэнд маш олон сайн чанар байдаг бөгөөд үүнд нь хүмүүс маш их татагддаг. Өнөөдөр бид танд үхрүүдийн тэдгээр сайн чанаруудын талаар дурдъя гэж бодлоо.
1. Хичээнгүй Үхрийн ордод төрсөн хүмүүс ажилдаа бүхнээ зориулдаг. Түүнчлэн тэд ажил үүргээ ухамсарлан, сэтгэл гаргадаг бөгөөд үр дүнтэй байхыг эрхэмлэдэг. Нэг ёсондоо тэд ажлыг төгс гүйцэтгэнэ
2. Цөхрөшгүй оролдлоготой Харамсалтай нь энэ нь тэдний зөрүүд зантай холбоотой, яагаад гэвэл үхрүүдийн үзэл бодлыг өөрчлөх үнэхээр хэцүү. Тэд зөвхөн өөрсдөө тухайн асуудлын утга учрыг ойлгосон цагтаа л үзэл бодлоо өөрчилнө.
3. Хайр халамжтай Тэд заяаныхаа ханийг нэгэнт сонгосон бол түүндээ бүх насаараа үнэнч байна. Салж сарних болон өөр нэгнийг хайх нь тэдний гаргадаг зан биш, учир нь тэд хайр сэтгэлийн асуудалд нягт нямбай ханддаг. Гэр бүлийн харилцаа тэдний хувьд юу юунаас илүү эрхэм чухал.
4. Болгоомжтой ханддаг Хэдийгээр нөхөрсөг болон нээлттэй хүмүүс боловч, та уулзсан эхний өдрөө үхрийн ордын хүнээс илэн далангүй байдал олж харахгүй л болов уу. Үхрийн итгэлийг олох үед тэд өөрийнхөө үнэн төрхийг бусдад үзүүлдэг байна.
5. Урам зоригоор дүүрэн Тэд бусдыг хэрхэн зоригжуулахаа сайн мэддэг бөгөөд найз нөхөд болон хамт олны дунд эвлэлдэн нэгдэх, найрсаг уур амьсгал бүрдүүлэх үндсийг хангадаг.
6. Сониуч Үхрийн ордод төрөгсөд хэдэн настай байхаас үл хамаарч, үргэлж дипломат харилцаа тогтоохыг илүүд үздэг бөгөөд тэд цаг тутам суралцах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулдаг. Өмнөө тавьсан зорилгогүй үхрийн ордын хүн гэж байхгүй.
7. Анхаарал тавих Жижиг, том гэлтгүй бүх зүйлд анхаарал хандуулдаг болохоор үхрийн ордод төрөгсөд хамгийн гайхалтай бэлгийг сонгож, чухал болзоог мартахгүй санадгаас гадна түлхүүрээ хаана тавьсан эсэхээ эргэж санах ч шаардлага тэдэд гарахгүй. Үхрүүд юм мартах, эргэлзэх тээнэгэлзэх нь ховор үзэгдэл гэж хэлж болно.