Олны танилСонин хачин

Загварын шоуны үеэр үдээсэндээ бүдэрч унан амиа алджээ

Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ.

Тэрээр “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон тухайгаа ярьсан байна.

 

Удалгүй амнаас нь хөөс гарч, байдал өөрөөр эргэснийг мэдээд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч залуу амьсгал хураасан байжээ.

Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соарес маш эрүүл чийрэг нэгэн байсан ба элдэв хорт зуршлаас хол хүн байсан гэнэ. Соарес ийнхүү санамсаргүйгээр амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө дээрх загварын шоунд оролцох гэж буй тухайгаа инстаграм хуудсандаа нийтэлсэн байв.

Шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчөөд гэр бүлийнхэнд нь бүхий л шаардлагатай тусламжийг хүргэнэ гэдгээ мэдэгджээ.

 

26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес нь Ocksa брэндийн хувцсыг өмсөн тайзнаа алхсан байна. Бусад загвар өмсөгчдийн сүүл хэсэгт алхаж үзэгчдийн урдуур гаран тайз руу буцаж эргэхдээ бүдэрч нүүрээрээ газар унажээ.

Үзэгчид эхэндээ үүнийг шоуны нэг хэсэг хэмээн бодож байсан ч загвар өмсөгч босч чадалгүй удсан байна. Нэн даруй яаралтай түргэн тусламжийн багийнхан ирж загвар өмсөгч залууг эмнэлэгт хүргэжээ. Удалгүй модель амиа алдсан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

Загварын шоуг зохион байгуулагчдын зүгээс харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж хүлцэл өчсөн байна. Гэр бүлийнхэнд нь тохиосон хүнд цаг үед бүх шаардлагатай тусламж үйлчилгээгээр хангах болно гэдгээ мэдэгджээ.

What's your reaction?

Related Posts

1 of 26

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!