Зөвлөгөө

Хоол сойхгүйгээр 22кг хассан үзэсгэлэнт Монгол бүсгүйн үнэтэй зөвлөгөөнүүд

Хоол сойхгүйгээр 22кг хассан үзэсгэлэнт Монгол бүсгүйн үнэтэй зөвлөгөөнүүд

2010 онд би 76.7 кг хүрэв. Энэ нь 154 см өндөртэй миний хувьд хэт таргалалт хэмээх шатанд шилжсэн үе байсан юм.

Харин одоо би 54.6 кг болж чадсан ба энэ бүх хугацаанд нийт 22 кг турсан. 4 жилийн турш тэмцсэн 22кгынхаа 16 кгыг эхний нэг жил хагасын дотор хассан ба үлдсэн 6кгыг 3 жилийн турш бага багаар хассан.

Одоо харин жин хасахыг чухалчлах биш булчинлаг, зөв бие галбиртай болох дээр анхааран энэхүү гайхамшигт аялалаа үргэлжлүүлсээр байна.Иргэний зориг гарган өөрийнхөө турсан түүхээ, өөрчлөлтөө залуустайгаа хуваалцан, таргалалтаас сэргийлэх, таргалалттай тэмцэхэд нь туслах нийтлэл бичихээр шийдсэн юм.

Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн олон олон залуусынхаа урмын үг, дэмжлэгэнд маш их баярлалаа. Тарган байсан үеээ эргэн харах, маш олон зүйлийг буруу хийж байснаа хүлээн зөвшөөрөх гэдэг хэцүү байдаг ч гэсэн сурсан мэдсэн зүйлсээ залуустаа хуваалцан, миний гаргасан өөрчлөлт, зургууд нэг ч гэсэн хүнд турах хүсэл эрмэлзэл, би ч гэсэн турж чадна гэсэн эрч хүчийг өгч чадна гэж найдаж байна.

22 кг турсан гэхээр эсвэл удаан уулзаагүй хүнтэйгээ таарахаар хамгийн түрүүнд турсан нууц чинь юу вэ? гэж асуудаг. Энэ үед ихэнхидээ хариулах хариулт байдаггүй. Үнэндээ бүх турж буй хүмүүс яг нэг л замаар турдаг, 70% хоол 30% хөдөлгөөн байдаг. Хоолоо огт хасахгүй, зохицуулахгүйгээр турна гэдэг боломжгүй юм.

1. Inspire буюу чамайг турах хүслийг төрүүлж урам зориг хайрлах зүйлийг зайлшгүй олох хэрэгтэй. Зүгээр нэг турчих юмсан гэсэн хүслээс илүү чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдүүлэх , чи ч гэсэн чадна гэсэн итгэлийг төрүүлэх зүйл байх нь чухал. Миний хувьд намайг урам зоригт хөтлөн,турж чадна гэх бодлыг төрүүлсэн хүн бол миний хайртай аав маань юм. Миний аав 116 кгаас 85 кг хүртэл турж чадсан ба аавын маань насан дээр 31 кг хасаж, өөх тостой хоолноос бүрэн татгалзан эрүүл зөв хооллолтонд шилжин, өөрийн биеээр, бодит турсан амжилтын үлгэр жишээг үзүүлсэн нь надад маш их эрч хүчийг өгч турахад минь тусалсан. Одоо ч гэсэн аав маань хамгийн үнэнч, номер нэг эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягыг дэмжигч байж чаддаг.

2. Support group буюу чамайг турахыг дэмждэг эргэн тойрны хүмүүс хоолоо хасах, дасгал хийхээс илүү турахад нөлөөлдөг гэвэл итгэх үү? Нээрээ шүү турж чадсан амжилтын минь 50иас ч илүү хувь гэр бүл, найз нараас минь ирсэн дэмжлэг гэж би боддог. Миний хувьд гэрийнхэн маань турахыг маань маш их дэмждэг, ээж маань хэрвээ өлсөөд байвал идээрэй гээд байцааны салад хийгээд эсвэл өндөг чанаад тавьчихдаг байсан.

3. Хооллолт. Миний турсан нууц бол таргалуулдаг хоолыг эрүүл хоолоор орлуулах арга хэрэглэсэн. Жишээ нь шарсан төмсний оронд төмсний нухаш, майнозтай саладны орон оливын тостой салад, шарсан ногооны оронд чанасан жигнэсэн ногоо, газтай ундаа болон сахар ихтэй ундааны оронд ногоон цай цэвэр ус, пиццаны оронд шпагетти гэх мэт, ингэж орлуулсаны дараа хэрвээ их порцоор иддэг байсан бол бага багаар порцоо багасгах хэрэгтэй. Маш жижигхэн мэт өөрчлөлт боловч үнэхээр үр дүнтэй турах арга шүү. Мөн оройн 6аас хойш хүнд хоол идэхгүй, өлсвөл жимс иддэг. Өдөрт аль болох ойр ойрхон 5 удаа жижиг хэмжээгээр хооллодог. Үүний 3 нь жимс, тараг, самар байдаг.

4. Хөдөлгөөн. Дээр дурдсанчлан турах үйл явцын 70% хоол 30% хөдөлгөөн. Хөдөлгөөн хэдий бага хувийг эзэлдэг ч маш чухал хэсэг юм. Биеэн дэх булчингийн хэмжээ их байх тусам өөхийг шатаах нь хурдан байдаг тул булчинжих маш чухал. Тарган байх үед дасгал хийгээд булчин өөхний доор томрохоор нэмж таргалж байгаа юм шиг санагддаг, ингэнгүүт таргаллаа гэж бодоод дасгалаа хаячихдаг нь буруу юм.

5. Итгэл ба Хайр. Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсдэг хирнээ цөөхөн хэсэг нь л чаддаг. Яагаад вэ? ИТГЭЛ энэ бол нэг хүнийг нөгөөгөөс нь өөр болгодог хамгийн хүчтэй зэвсэг юм.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!