ЗУРХАЙН ОРДУУДЫН ХООРОНДЫН ЗОХИЦОЛ: ЭМЭГТЭЙЧҮҮД ЯМАР ЗУРХАЙН ОРДОД ТӨРСӨН ЭРЧҮҮДТЭЙ ГЭРЛЭХ ХЭРЭГГҮЙ ВЭ?
Гэрлэлтийг диваажинд адислагддаг гэж олон хүн үздэг ба одон орон судлаачид үүнтэй зарим нэг байдлаар санал нийлдэг.
Зурхайн ордуудад төрсөн эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувьд хоорондоо ижил төстэй зарим нэг шинж чанарууд байдаг ба үүн дээр үндэслэн тэд гэр бүл болцгоодог байна. Гэхдээ гэр бүл болоход таарч тохирохгүй хүн гэж бий.
Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувьд гэр бүл болох хүнээ сонгохдоо харилцан адилгүй, өөр шаардлага тавьдаг. Одон орон судлаачдын үзэж байгаагаар хүмүүс гэрлэх үед, тэдний хоорондын зохицолдлогоо ямар зурхайн ордод төрснөөс ихээхэн хамаардаг гэнэ.
Ийм учраас зарим хосууд амжилттай болон аз жаргалтай гэр бүлийг цогцлоодог бол, бусад нь үнэт цагаа дэмий үрж хоёр тийш болцгоодог байна.Тэгвэл бид эмэгтэйчүүддээ зориулан ямар зурхайн ордуудад төрсөн эрчүүдтэй гэр бүл болоход тохиромжгүй болохыг хэлж өгөхөөр шийдлээ.
Хонь Хонины ордод төрсөн эмэгтэйчүүд бол огцом ааштай, тэд ихэнхдээ тэвчээргүй бас бага зэрэг түрэмгий зан чанар гаргадаг.Тиймээс тэд харьцангуй тайван амгалан эрэгтэйг нөхрөө болгох хэрэгтэй. Үүнд Хонь, Үхэр, эсвэл Арслангийн орд багтахгүй.
Үхэр Тав тухыг эрхэмлэдэг, тогтвортой харилцаатай Үхрүүд ээдрээтэй харилцаанд дургүй. Тэдэнд тодорхой, төлөвлөсөн амьдрал хэрэгтэй ба тэд үүнийг гэр бүл болох хүнээсээ шаарддаг. Үхрүүд Ихэр, Нум, эсвэл Загасны ордод төрсөн эрэгтэйтэй таарч тохирохгүй.
Ихэр Гэгээлэг үзэл бодолтой, нийтэч Ихрүүд шинэ зүйл сурч мэдэх туйлын дуртай хүмүүс. Адал явдал бол тэдний хоёр дахь нэр гэж хэлсэн ч болно. Дуу цөөтэй, ичимхий, бас уйтгартай эрчүүд энэ ордын эмэгтэйчүүдтэй тохирохгүй. Өөрөөр хэлбэл тэд Мэлхий, Охин, бас Матрын ордод төрсөн эрэгтэйтэй гэр бүл болоод дэмий.
Мэлхий Гэрийн мундаг эзэгтэй нар болох Мэлхийнүүд карьерийн араас хөөцөлддөггүй ба тэдэнд гэр бүлийн таатай орчин юу юунаас илүү чухал байдаг. Олон цагаар ажилладаг эсвэл үргэлж ажлын шугамаар хилийн дээс давдаг эрэгтэй тэдэнтэй таарч тохирохгүй. Учир нь энэ төрлийн эрчүүд гэр бүлийг эхэнд тавьдаггүй. Тэгэхээр Мэлхийний ордод төрсөн эмэгтэйчүүд Хонь, Нум, болон Хумхтай гэр бүл болж болохгүй.
Арслан Тууштай удирдагчид энэ ордод төрдөг ба тэд төрөлхийн биеэ даасан хүмүүс байдаг. Тэдэнд өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдөх эрэгтэй огтхон ч хань болж чадахгүй. Арслан, Загас, болон Хилэнцийн ордоос бусад ордын эрчүүд тохирно.
Охин Охины ордод төрсөн эмэгтэйчүүд амьдралаа нарийн төлөвлөдөг ба тэд гэр бүл болох эрэгтэйгээсээ өөртэй нь яг адилхан байхыг шаарддаг. Тэдэнд амбицгүй, тодорхой зорилгогүй эсвэл эмх замбараагүй амьдралтай эрэгтэй хэрэггүй. Үүнд Ихэр, Нум, болон Хумхын ордууд багтана.
Жинлүүр Жинлүүрийн хувьд гэрлэлт бол амьдралд нь гэрэл гэгээ авчрах болон романтик харилцааны эхлэл юм. Тэдэнд өөрийг нь хайрлах, бие сэтгэлээ нээлттэй зориулах эрэгтэй тохирно. Тийм учраас Жинлүүрүүд Мэлхий, Үхэр эсвэл Загастай тохирохгүй.
Хилэнц Хилэнцүүд худал ярих болон дүр исгэсэн байдалд үнэн голоосоо дургүй. Тэдэнд халамжгүй, сээтэгнүүр, бас итгэл даахааргүй эрэгтэй буюу Жинлүүр, Ихэр болон зөрүүд Арслан тохирохгүй.
Нум Эрх чөлөөтэй хайрлаж, дурлахыг эрхэмлэдэг Нумууд үргэлж хөдөлгөөнтэй байдаг ба тэд эрх чөлөөгөө хязгаарлуулах дургүй. Өөрөөр хэлбэл тэдний эрх чөлөөг хязгаарлаж, гэртээ байхыг шаардах Охин, Матар, эсвэл Үхрийн ордын эрчүүд Нумуудын заяаны хань болоход тохиромжгүй.
Матар Зорилготой Матрууд амьдралд бодож, санасан бүхэн амархан биелдэггүй гэдгийг мэддэг. Тэд байгалиасаа хэрүүл маргаан хийх дургүй учир Нум, Хонь эсвэл Арслангийн ордод төрсөн эрэгтэйтэй гэр бүл болоод хэрэггүй. Эс бөгөөс тэдний харилцаа сайнаар дуусахгүй.
Хумх Хумхын ордод төрсөн эмэгтэйн хамгийн ихээр чухалчилдаг зүйл бол тэдний биеэ даасан байдал байдаг. Тэгэхээр тэдэнд дүн шинжилгээ хийх дуртай Охин, хуучинсаг үзэлтэй Загас болон бусдыг хяналтандаа байлгах дуртай Хилэнцийн ордод төрсөн эрчүүд тохирохгүй.
Загас Мөрөөдөмтгий Загаснуудад зөөлөн, энэрэнгүй, боловсролтой эрэгтэй тохирно. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь ийм байдаг. Үүнд Хонь, Арслан, болон Нумын ордууд багтахгүй.