ЗөвлөгөөСонин хачин

БҮСГҮЙЧҮҮД ИРЭЭДҮЙД ЯМАР ЭХНЭР БОЛОХ НЬ ТЭДНИЙ ХЭДЭН САРД ТӨРСНӨӨС ШУУД ХАМААРДАГ!

БҮСГҮЙЧҮҮД ИРЭЭДҮЙД ЯМАР ЭХНЭР БОЛОХ НЬ ТЭДНИЙ ХЭДЭН САРД ТӨРСНӨӨС ШУУД ХАМААРДАГ!

Одон орон судлаачид хэдэн сард төрснөөс нь шалтгаалан тухайн хүний талаар олон зүйлийг мэдэх боломжтой гэж үздэг.

Бүх зүйлийг нэгд нэгэнгүй мэдэх боломжгүй боловч, тодорхой мэдээллийг олж мэдэх бүрэн боломжтой гэнэ. Тухайлбал хувийн зан чанар, бусадтай хэрхэн нийцэх болон яаж харилцах талаар гэх мэт.

Та зурхайн ухаанд итгэдэг байж болно эсвэл эргэлздэг байхыг ч үгүйсгэхгүй, гэхдээ бидний бэлтгэн хүргэж байгаа энэ мэдээлэл танд өөрийнхөө талаар багагүй зүйлийг мэдэж авахад туслах нь гарцаагүй юм. Өнөөдөр бид хэдэн сард төрснөөс шалтгаалан таныг ирээдүйд ямар эхнэр болохыг хэлж өгөхөөр шийдлээ

1-р сар Туршлагатай, хянамгай, нямбай – энэ бол нэгдүгээр сард төрсөн эмэгтэй. Тэд нөхрөө хэзээ ч өлсгөлөн үлдээхгүй эсвэл гэр орноо эмх замбараагүй байдалтай орхихгүй. Тэдний дутагдал нь тийм ч нээлттэй хүмүүс биш. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэлээ онгойлгож, ярихдаа асуудалтай байдаг.

2-р сар Романтик, мэдрэмжтэй, бас мөрөөдөмтгий. Эрчүүд тэдний тавих хайр халамж, анхааралд дуртай байдаг. Гэхдээ та хоёрдугаар сард төрсөн эмэгтэйтэй болгоомжтой харьцах хэрэгтэй – хэрэв та түүний итгэлийг алдвал, тэр танд дахин хуучных шигээ хандахгүй.

3-р сар Гуравдугаар сард төрсөн эмэгтэйчүүд бусдад чин сэтгэлээсээ ханддаг. Эрчүүдийн анхаарлын төвд байх дуртай. Гэхдээ тэр бол хайр татам эмэгтэй учраас, эр нөхрөө сайтар судалсны эцэст сонгодог. Ихэнхдээ өөртэй нь адилхан нэг сард төрсөн эрэгтэй түүнтэй төгс тохирдог.

4-р сар Энэ сард төрсөн эмэгтэй бүх хүмүүстэй учир зүйгээ ололцож чаддаг. Тэд хэрхэн сэтгэл хангалуун амьдрахыг мэддэгээс гадна хэзээ ч уйтгарлаж, гунигладаггүй. Онцгүй зүйл гэвэл, тэд ялимгүй хартай, тиймээс дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйтэй гэрлэх эрэгтэй болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд үйл хөдлөлөө хянахгүй бол, түүний хардалтыг өдөөж мэдэх талтай.

5-р сар Тавдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хүчирхэг, ухаалаг, бас нийтэч. Тэд нийгэмд эзлэх хүчтэй байр сууриараа эрчүүдийг өөртөө татдаг ба өөрийнхөө юу хүсэж байгааг үргэлж мэддэг. Энэ эмэгтэйтэй хүссэн эрэгтэй нь тохирч, нийцэж чадахгүй. Тэр өөрийнх нь төлөө хичээл зүтгэл гаргаж буй хүнийг л сонгодог.

6-р сар Зургаадугаар сард төрсөн эмэгтэйчүүд нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй. Тэд хөнгөн хийсвэр юм шиг харагддаг боловч, үнэн хэрэгтээ ямар ч эрийг өөрийн урхиндаа оруулахдаа гаргууд байдаг. Заримдаа энэ сард төрсөн эмэгтэйчүүд нөхрөө утсан хүүхэлдэй мэт болгож хувирган өөрийнхөөрөө байлгадаг байна.

7-р сар Энэ сард төрсөн эмэгтэйчүүд төгс эхнэр болж чаддаг. Тэдэнтэй байхад амар амгаланг мэдэрч, бас амархан ойлголцдог. Мөрөөдлийн эхнэр гэж тэднийг хэлнэ! Тэдний гол сул тал бол бусдыг уучилж, өршөөх дургүй. Тэгэхээр түүний эр нөхөр болох эрэгтэй ямар нэгэн үг хэлэх, үйлдэл хийхийн өмнө сайтар бодолхийлэх хэрэгтэйг санаарай.

8-р сар Наймдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хатад л гэсэн үг. Эрчүүд тэднийг хараад ухаанаа балартуулахад хүрдэг ба юу ч хийхэд бэлэн байдаг. Тэд бол сул дорой эмэгтэйчүүд биш. Энэ эмэгтэйтэй хүчирхэг, биеэ даасан, бас ухаалаг эртэй төгс нийцнэ.

9-р сар Энэ сард төрсөн эмэгтэй ирээдүйн хань ижлээ сонгохдоо маш болгоомжтой ханддаг. Тэр магадгүй эр нөхрөө сонгохын тулд урт хугацааг зарцуулах ба эцэст нь хэнийг ч сонгохгүй байж мэднэ. Есдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд эр нөхөр болох хүндээ өндөр шаардлага тавьдаг.

10-р сар Хүчирхэг, тууштай, бас зоригтой эмэгтэйчүүд уулзсан хүн бүрийнхээ зүрх сэтгэлийг доглуулах увдистай байдаг. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд өөртөө тавьдаг шаардлагаа эр нөхөр болох хүндээ давхар тавих нь бий. Зөвхөн түүний шаардлагыг биелүүлж чадсан эрэгтэйг л ирээдүйн хань ижлээрээ сонгоно.

11-р сар Энэ сард төрсөн эмэгтэйчүүд хайр дурлалын харилцаанд бүхнээ зориулдаг. Гэвч үүний зэрэгцээ тэд анхаарал сэрэмжээ хэрхэвч алддаггүй. Тэд бол дур булаам, ухаалаг, бас эрдэм мэдлэгтэй эмэгтэйчүүд. Зөвхөн тэнэг эр л ийм эмэгтэйг өөрийг болгож чадахгүй алддаг.

12-р сар Энэ сард төрсөн эмэгтэйчүүд бага зэрэг хөнгөн хийсвэр, идэвхтэй, бас сайхан сэтгэлтэй. Амьдрал тэдэнд зугаа цэнгэл юм шиг санагддаг. Зарим эрчүүд тэдний хувьд зүгээр л цаг нөхцөөгч юм шиг харагддаг байна.

What's your reaction?

Related Posts

1 of 43

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!