Хэн нэгэн танд сэтгэл алдарч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Маш энгийн – тухайн хүний зан араншин, сэтгэл хөдлөлийг харахад л хангалттай.
Энэ мэдээгээр дамжуулан бид хэн нэгэн танд чин сэтгэлээсээ дурласан эсвэл таны сэтгэл санаагаар зүгээр л тоглож байгааг мэдэхэд туслахаар шийдлээ.
Хонь Тэр таныг сонирхож байгаа бол яаран хөдлөхгүй. Эхлээд таны талаар их зүйлийг мэдэж авахын тулд таниас олон зүйлийг асууна. Энэ нь уг ордын өвөрмөц зан чанартай холбоотой боловч эцэст нь та энэ бүхэн зөвхөн та хоёрын харилцааны төлөө байсан гэдгийг ойлгох болно.
Үхэр Тэд бол төрөлхийн нууцлаг хүмүүс учир дотоод мэдрэмжээ ил гаргахаас цаг ямагт эмээх нь бий. Та үхрээс дараах зүйлсийг харах болно: тэр хөгжилтэй бас нөхөрсөг байна, дараа нь нууцлаг бас хүйтэн хөндий болно.
Ихэр Эхлээд ихрүүд бага зэрэг түрэмгий юм шиг санагдаж мэдэх ч энэ нь төрөлхийн зан ааш нь биш гэдгийг та ойлгох болно. Тэр зүгээр л тантай аз жаргалтайгаар дандаа хамтдаа байхыг л хүснэ. Тэд өөрт төрж байгаа мэдрэмжээ нууж хаалгүй шууд хэлдэг ба энэ нь таныг хэлэх үггүй ч болгож мэднэ.
Мэлхий Хэн нэгэнд дурлах үедээ мэлхий нөхцөл байдлыг хүндээр хүлээж авах ба тэр сэтгэл хөдлөлдөө хэт захирагдаж, дурласан хүндээ таалагдах болов уу гэж санаа зовдог аж.
Арслан Арслангууд өөрийнхөө мэдрэмжтэй зөрүүд зангаасаа болж зөрчилдөж байдаг. Хэдий тийм боловч тэр мэдэрч буй зүйлээ үнэн шударгаар хэлэхээсээ хэзээ ч эмээхгүй. Гаднаас нь харахад энэ орд бага зэрэг түрэмгий харагдаж болох ч тэд дотроо бүгдийг эргэцүүлдэг, уян зөөлөн сэтгэлтэй гэдгийг санах хэрэгтэй.
Охин Охины ордын хүмүүс ширээн дээрх хөзрүүдийг хэзээ ч холихгүй. Хэрэв тэд танд нууцаар дурлаж байгаа бол ердийн байдгаасаа өөр байхаас гадна, танд дургүй юм шиг хандлага гаргаж эхэлнэ. Тэд дурласан хүнээ болгоомжтойгоор судлах ба энэ нь дараагийн алхамыг хийхэд нь тус хүргэдэг байна. Харин та түүнд таалагдахгүй байвал, тэр найзын ёсоор танд маш найрсаг хандах болно.
Жинлүүр Тэд хэн нэгэнд сэтгэл алдарч эхэлбэл, хожим сэтгэлийг нь шархлуулахаас үхтлээ айдаг, тиймдээ ч сэтгэл санаагаа хуваалцахаас цааргалдаг. Хайр дурлалтай холбоотой ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ маш удаанаар бодож, дүгнэж байж шийдвэрээ гаргадаг байна.
Хилэнц Хилэнц таныг өөрийг нь сонирхохгүй байгаа юм болов уу гэдэгт санаа нь зовно. Түүнчлэн, тэр таныг өөрийг нь сонирхохгүй байгааг мэдвэл галзууртлаа уурлаж ч мэднэ. Хэрэв эсрэгээрээ бол тэр завгүй хүн мэт аашилна
Нум Нум – хувийн зан чанар нь хэцүү: тэр хором минут бүрийг тантай хамт өнгөрүүлж, дэлхий ертөнцийн талаар хамтдаа мэдэхийг хүснэ. Гэвч энэ нь зөвхөн түүний хүсэл бөгөөд тэр дурласан нэгэнтэйгээ өөрт байгаа бүгдийг хуваалцахыг эрхэмлэдэг байна.
Матар Матрууд ирээдүйн талаар удаан бодолхийлдэг. Түүнчлэн тэд танд дурлаж эхэлбэл маш нууц төлөвлөгөө боловсруулна. Гэвч эхэндээ тэд таниас зорилгын тань талаар асуух ба энэ нь матруудын цаашид энэ харилцааг үргэлжлүүлэх эсэхээ шийдэхэд нь тус хүргэдэг байна.
Бумба Хайр дурлал бол тэдний хувьд хамгийн эхэнд тавигддаг зүйл биш, яагаад гэвэл шинэ зүйл рүү тэмүүлэгчид юм. Түүнчлэн хэрэв бумбууд ажлаа хойш тавьж, танд цаг зав гаргавал, эргэлзэх хэрэггүй – тэр танд сэтгэлтэй эсвэл таныг ядахдаа их, бага хэмжээгээр сонирхож байна гэсэн үг.
Загас Загаснууд хайрлаж, дурлах үедээ тэр хүнийхээ тухай бодолд бүрэн автана. Яагаад гэвэл тэд уран сэтгэмж өндөртэй хүмүүс ба хайр сэтгэлээ шүлгээр илэрхийлж, дуу дуулж эсвэл урлагийн ямар нэгэн төрлөөр дурласан нэгэндээ өөрийнхөө мэдрэмжийг заавал мэдрүүлнэ.