ЗУРХАЙН ОРДУУДЫН ИВЭЭЛ БА ЧАС ӨДРҮҮД.ХҮН БҮРТ ЯМАР НЭГ ХҮЧ ГАРГАЛГҮЙГЭЭР АМЖИЛТАД ХҮРЧ БОЛОХ ИВЭЭЛ ӨДӨР ГЭЖ БАЙДАГ
Зурхайн ордныхон хоорондоо зөвхөн зан аашаараа ялгардаг юм бишээ. Зурхайн орд бүрт ямар нэг хүч гаргалгүйгээр амжилтад хүрч болох ивээл өдөр гэж байдаг. Амжилт янз бүрийн цаг үед хүнд гэнэт хүрч ирдэг гэдгийг олон хүн анзаарсан байдаг.
Хонь Энэ ордныхонд хамгийн амжилттай байж болох өдрүүд нь Мягмар болон Ням гаригууд юм. Эдгээр өдрүүдэд хонь ажил төрлийн хүрээнд орон чухал асуудал шийдэж, мэдлэг боловсрол болон карьерийн хувьд томоохон амжилтад хүрнэ. Мөн өдрүүдэд хувийн амьдралдаа идэвх гарган шинэ танилтай болох эсвэл хостой болж харилцаагаа өргөтгөх боломжтой. Харин азгүй өдрүүд нь Баасан болон Даваа гариг байна.
Үхэр Үхрийн хувьд Даваа гаригт ажил төрөлдөө идэвхи гаргахыг зурхайчид зөвлөж байна. Энэ өдөр тэдэнд шинэ санаа гарган хэрэгжүүлэх, ажил төрлийн олон чухал гэрээ хэлцэл хийхэд ихээхэн тохиромжтой байна.
Ихэр Энэ ордныхонд азтай өдөр нь 3 байна. Лхагва гаригт ихрүүд аливаа бэрхшээлийг даван туулах шинэ арга зам хайх, уран бүтээлээр зоригтой ажиллахад таатай өдөр. Харин Пүрэв гаригт хүнтэй уулзаж тохироход тохиромжтой тул ажил хэргийн уулзалт, шинэ хүнтэй танилцах нь амжилт авчрах болно.
Мэлхий Мэлхий Пүрэв болон Даваа гаригт даруухан байхыг мартаж шинэ хүнтэй танилцах хэрэгтэй. Энэ өдрүүдэд тус ордныхон чухал зөв шийдвэр гаргаж амжилтад хүрэх боломж их юм. Энэ өдрүүдийг аливаа зүйлийг сайн тийш чиглүүлэх өөрчлөлтөд зориулж шинэ боломж бий болгоорой. Мягмар болон Бямба гаригт азаа хариулахгүйн тулд аль болох ганцаар байх нь зөв.
Арслан Арслан азтай өдрүүд нь Пүрэв болон Баасан гариг юм. Энэ өдөр тэдэнд шинэ санаа гарган хэрэгжүүлэх, ажил төрлийн олон чухал гэрээ хэлцэл хийхэд ихээхэн тохиромжтой байна.
Охин Охины ивээл өдөр нь Лхагва гариг. Долоо хоногийн хамгийн сайн өдөр болох энэ өдөр та өөрийнхөө хамгийн зоригтой санаагаа хэрэгжүүлэх боломжтой юм. Мөн чухал ажлыг дуусгахад ч сайн өдөр.
Жинлүүр Зурхайчид Баасан болон Бямба гаригийг жинлүүрийнхэнд хамгийн сайн өдөр гэж үзэж байна. Энэ өдөр олон асуудлыг шийдэж, амжилтад хүрэх шинэ эхлэл тавьж болох юм. Мягмар болон Ням гариг нь азгүй өдөр байх болно.
Хилэнц Хилэнц хамгийн амжилттай байж болох өдрүүд нь Мягмар болон Ням гаригууд юм. Харин Пүрэв гаригт хүнтэй уулзаж тохироход тохиромжтой тул ажил хэргийн уулзалт, шинэ хүнтэй танилцах нь амжилт авчрах болно.
Нум Нумынхан Пүрэв гаригт идэвх гаргах нь чухал. Энэ өдөр тэд хамгийн азтай байж аливаа томилолт, шинэ танилцаа, бизнес эрхлэхэд таарах өдөр
Матар Матарт хамгийн сайн өдөр нь Бямба болон Мягмар гариг юм. Энэ өдрүүдэд тус ордныхон өөрсдийн амьдралд шинэ зам нээж, цар хүрээгээ өргөтгөн, өөрийн өнгөрсөн үеийг эргэж харахгүй байх билээ. Аливаа эргэлзээнээс салсан энэ өдрүүдэд та өөрийнхөө хувийн аз жаргалыг ч олох замд гарч болох юм. Пүрэв гаригт харин азгүй байж болох юм.
Хумх Тэд Лхагва болон Бямба гаригт азаа үзэх хэрэгтэй. Энергийн хувьд ихээхэн тааламжтай байх энэ өдрүүдэд идэвхи сэргэж, хэд хэдэн ажлыг ч зэрэг хийх боломжтой болно. Харин Ням гариг нь хумхын ордныхонд тааламжгүй өдөр гэж зурхайчид үзэж байна.
Загас Загасны азтай өдрүүд нь Пүрэв болон Баасан гариг юм. Энэ өдөр бүх л зүйл бүтэмжтэй байх учир хамгийн хүнд ажил ч амархан бүтнэ. Сэтгэл зүйн хэт хөөрлөө дарж чадвал та энэ өдрүүдэд амжилтад хүрэх болно.