Зурхай

ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛАНГ УРЬДЧИЛАН ХАРДАГ ХЯТАДУУДЫН ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА

ХҮНИЙ ХУВЬ ТАВИЛАНГ УРЬДЧИЛАН ХАРДАГ ХЯТАДУУДЫН ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА

Хятадууд хүнийг танихын тулд 9 бүлэгт хуваажээ. Тэд хүний төрсөн он, сар, өдөр гариг эрхсийн мөнхийн нөлөөнд орших тул үүгээр дамжуулан хүний зан чанар, хувь тавиланг уншиж болно хэмээн үздэг байна.

Та зурхайн тайллыг уншихын тулд эхлээд төрсөн огноогоо бодоорой. Ингээд доор бичсэн зааврын дагуу хувь заяаныхаа тоог мэдэж аваад, тайллыг нь уншаарай. Бид танд ойлгомжтой байх үүднээс жишээгээр тайлбарлан харуулъя.

1985/03/27-нд төрсөн эрэгтэй хүнээр бид та бүхэндээ жишээ татаж хэлье. Энэ хүний харгалзах тоо нь “хүснэгт 1”-ээс харахад 6 байна. Дараа нь 6 гэсэн тоог “хүснэгт 2”-ын он гэсэн багнаас олж, төрсөн өдөртэйгөө огтолцуулна. Огтолцол дээрх тоо нь манай жишээгээр 4 юм. Ингээд та 4 гэсэн тооны тайлбарыг уншаарай.

Нэг Нэгийн тоонд хойд зүг ивээлтэй. Тэдний хувьд жилийн эхэн бол бүх зүйлийн эхлэл юм. Энэ тоонд төрсөн хүн багаасаа хүнд амьдрал туулсан байдаг бөгөөд аюулд орсон үедээ шуудхан зугтдаг хүмүүс юм. Шалтгаангүйгээр өөртөө итгэлгүй болдог. Хамгийн сайхан амьдрах нас нь 30-40. Энэ насандаа тэд бүгдийг өөрийн болгох гэж хичээх ба үүнийхээ үр шимийг ч амсах юм. Нэгийн тооныхон нийтэч, нөхөрсөг байдаг.

Хоёр Хоёрын тооныхонд баруун урд зүг ээлтэй. Тэд удирдагч байж тохирохгүй бөгөөд урлагийн салбарт юм уу, туслахын ажил хийвэл зохино. Удирдагч болвол тэдэнд ихээхэн бэрхшээл тулгарах юм. Тэд 45-47 насандаа хүссэн бүхнээ биелүүлнэ. Хоёрын тооныхон зөөлөн, найрсаг хүмүүс байдаг тул тэдэнтэй байхад тун таатай. Үүнээс гадна бусдад туслах дуртайн зэрэгцээ хэлсэн амандаа байнга хүрэх гэж хичээдэг. Төрөлхийн аядуу зөөлөн, тийм ч их эд баялагтай бус. Гэхдээ хэзээ ч санхүүгийн бэрхшээлд унадаггүй бөгөөд тооцоотой.

Гурав Гурвын тооныхонд зүүн зүг ээлтэй. Тэд ихэвчлэн бага залуудаа гэрээсээ явж, хүссэн амьдралаа өөрөө бүтээн босгодог. Өөртөө итгэлтэй, нэр төрд дуртай. Олон гурвын тооныхон маш өндөр зорилго тавьдаг ба үүнээсээ болоод чанга унах нь элбэг байдаг. Тэд ерөнхийдөө дуу цөөтэй боловч үргэлж цагаа ололгүй чалчиж явдаг хүмүүс ч бас тэдний дунд бий. Тэд 34-38 насандаа хамгийн их сэтгэлийн зовуурьтай байдаг. Энэ үед өөрт олдсон сайхан боломжоо алдахгүйг хичээгээрэй. Тэгж чадвал үлдсэн насандаа сайхан амьдрах аж.

Дөрөв Тэдэнд зүүн өмнө зүг ээлтэй. Дөрвийн тооныхон дотор хүсэл зорилгогүй хүмүүс байх нь элбэг. Ном журмыг ягштал баримталдаг, зөвшөөрөгдөөгүй зүйлийг хэзээ ч хийдэггүй. Шийдэмгий бус, бодлоо дандаа өөрчилж байдаг. Мөн ажил, байшингаа байнга сольж, нэг газраа тогтвортой суурьшиж чаддаггүй. Тэд алдаа гаргасан хүнийг хэзээ ч уучилдаггүй бөгөөд залуу болон идэр насандаа хамгийн жаргалтай амьдрана. Эдгээр хүмүүс 39 нас хүрэхээсээ өмнө байр сууриа бататгах хэрэгтэй. Тэгвэл үлдсэн насанд нь бэрхшээл гэх зүйл тулгарахгүй юм.

Тав Тавын тооныхон тун адилгүй хувь тавилан туулдаг. Зарим нь амжилттай явж байхад зарим нь эсрэгээрээ аж. Тэдний амьдралыг урьдчилан тааварлах аргагүй бөгөөд сэтгэл татам эсвэл түрэмгий ааштай юм. Түрэмгий хүмүүс нь торны цаана суух нь элбэг. Нэг бол эрх мэдэлд дуртай, үгүй бол хэтэрхий залхуу байдаг. Зарим нь ямар ч найз байдаггүй, олон дайсантай. Тэд алдаанаасаа суралцдаггүй, дахин давтсаар байдаг хүмүүс юм. Зорилгодоо хүрэхийн тулд удаан боловч үр дүнтэй урагшилдаг. 42 орчим насанд нь амьдрал нь мэдэгдэхүйц сайжирна. Тэд нэг бол сайны туйл, нэг бол муугийн туйл байдаг.

Зургаа Тэдэнд баруун хойд зүг ивээлтэй. Энэ тоонд төрсөн хүмүүс зогсолтгүй хөгжиж байдаг, мөн маш хурц зөн совинтой. Зургаагийн тооныхон дунд ухаалаг, шинийг санаачлагч, зохион бүтээгчид олон бий. Тэдний хувьд гэр бүл хамгийн чухал бөгөөд хамгийн үнэнч хүмүүс юм. Удирдагч болох чадвар цусанд нь байдгийн зэрэгцээ заримдаа бүдүүлэг, түрэмгий болчихдог. Тэд өөрсөддөө маш өндөр шаардлага тавьдаг боловч бусдын шүүмжлэлийг сонсохыг ч хүсдэггүй. Эрч хүчтэй, уян зөөлөн, зорилготой.

Долоо Долоогийн тоонд төрөгсөд хүүхэд байхаасаа л эрхэлж өсдөг. Үүнээс болоод олонх нь сэтгэл санааны хувьд сул дорой байдаг аж. Харин 20 наснаасаа хойш эргэн тойрны хүмүүсээ сайтар ажигладаг болж, сэтгэл санааг нь тааварлан мэддэг болно. Мөн хэл ярианы хөгжил сайтай. Бусдын сэтгэлийг татах увдистай бөгөөд бусдад таалагдахын тулд хүссэн бүхнийг нь хэлнэ.

Найм Наймын тоонд төрөгсдийг зүүн хойд зүг ивээдэг. Мөнгөний тал дээр тун азтай. Маш их хөрөнгө өвлөж авч ч мэднэ. Мөн мөнгийг хэрэглэж ч чаддаг. Тэд зорилготой, ухаалаг. Санаа бодлыг нь өөрчлөх амаргүй. Ес Есийн тооныхон үргэлж бусдын хүсдэг бүхий л сайн сайхан чанарыг өөртөө шингээсэн хүмүүс. Урам зоригтой, бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй. Үүгээр нь тэднийг галтай зүйрлэж болох юм. Үргэлж шинийг сэдэж явдаг. Амжилтанд хүрэх нь ч элбэг. Бусдын анхаарлын төвд байдгийн зэрэгцээ шинийг санаачлагч учраас байнга сэтгэл санаа нь хувирч байдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!