Зөвлөгөө

Язралтаас болж сэтгэл тань эмзэглэж явдаг юм биш биз

Та үхэн үргэлж гоо сайхандаа анхаарч, бусдын нүдэнд үзэсгэлэнтэй, сайхан харагдахыг хүсдэг. Гэвч язралтаас болж сэтгэл тань эмзэглэж явдаг юм биш биз?

Ориг, хулхи үнэтэй тос авч хэрэглэдэг болов ч үр дүнгүй байдаг бол танд асуудлаа шийдэх гэрийн нөхцөлд хийх боломжтой шидэт тосыг бэлтгэх аргыг хүргэж байна.

Энэ тосыг байгалийн гаралтай бүтээгдэхүүний тусламжтай хийж болох учраас бие организмд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ онцлогтой. Хэрхэн бэлтгэж, яаж хэрэглэх зааврыг танилцуулж байна.

#1 Язралт арилгах тос бэлтгэх арга

Жор:

  • Какоа масло – 1/4 аяга
  • Оливын тос – 1/4 аяга
  • Зөгийн бал – 1 хоолны халбага
  • Лавандын хатаасан навчны тос – 4 дусал

Заавар:

  1. Кокоаны маслыг саванд хийж, хайлуулна.
  2. Дараа нь бусад жоруудаа модон халбагаар дээрээс нь хийнэ.
  3. Сайтар хольж хутгаад, хөргөгчинд хийж, 20 минут байлгана. Саваа сайтар таглах хэрэгтэй гэдгийг бүү мартаж болохгүй.

#2 Хэрхэн хэрэглэх вэ?

Хамгийн түрүүнд түрхэх гэж буй хэсгийнхээ арьсыг сайтар угааж, цэвэрлэх хэрэгтэй. 7 хоногийн турш өглөө, орой бүр язарсан арьсан дээр тосоо түрхэнэ. Үр дүнд нь таны бие дээрх сорви ул мөргүй алга болох юм.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!