Зурхай

Зурхайн 12 орд дотор сайн гэргий байж чаддаггүй эмэгтэйчүүд бий гэж зурхайчид үзэж байна

ЯМАР ЗУРХАЙН ОРДОД ТӨРСӨН ЭМЭГТЭЙЧҮҮД САЙН ГЭРГИЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ ВЭ? ТЭД ЭХНЭРИЙН ДҮРД ҮНЭХЭЭР МУУ ТОГЛОДОГ

Эмэгтэй хүн болгон өөрийнхөөрөө төгс. Хэн нэг нь ажил хөдөлмөртөө амжилт гаргана, нөгөө хэсэг нь халамжит гэргий, сайн ээж байна. Харин зарим нэг нь бүгдийг нь гүйцэлдүүлэхийг эрмэлздэг.

Жишээ нь Мэлхийн ордныхон залуу байхаасаа л өөрийн гэр бүлтэй болохыг мөрөөддөг, том болоод ирэхээрээ ойр дотныхондоо өндөр анхаарал халамж тавих ажээ.

Мэлхийн ордын эмэгтэйг бүхэлд нь авч үзвэл – товчхон тодорхойлоход л ахуйн байр сууринаас төгс гэргий хэмээгдэнэ.

Тэгвэл зурхайн бусад ордын хувьд? Зурхайн 12 орд дотор сайн гэргий байж чаддаггүй эмэгтэйчүүд бий гэж зурхайчид үзэж байна. Тэд хэн юм бол?

Хилэнц Нэг талаасаа Хилэнцийнхэн – сайхан гэрийн эзэгтэй. Гэр орон нь цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, нөхөртөө зориулж хийсэн өдрийн хоол нь гэхэд л таван төрөл байх жишээний. Энэ бүх сайхан чанар нь нэг л таагүй зангаар үгүйсгэгддэг – Хилэнцийнхний өөрсдийнх нь төрөлхийн ааш зан. Тэд харилцаанд давамгай байдлаар оролцохыг хүсдэг. Дандаа түүний л зөв, тэгээд л болоо. Хилэнцийн гэргий нөхрөөсөө илүү орлоготой бол өөрийгөө дөвийлгөж үнэлнэ. Эрт орой хэзээ нэгэн цэгт тэгш бус харилцаатай гэр бүлд үл ойлголцол гардаг нь үнэн.

Загас Загасны орд дор төрсөн эмэгтэйчүүдийн хайр дурлал романтикаар эхэлдэг. Агаар шиг л хөвж, уян зөөлөн ааш гаргана – цагаан морь унасан ханхүү нь түүнийг хамгаалахаас өөр аргагүй. Цаг хугацааны эрхэнд Загаснаас тэвчихийн аргагүй бүдүүлэг зан гарч эхлэх бөгөөд нөхрийнхөө хүзүүн дээр сууна даа. Эр хүн л болсон хойно хариу нэхэлгүй яах вэ, ямар ч хариугүй хайрлаж, энхрийлээд байна гэж үгүй

Арслан Арслангийн ордны гэргий – олон нийтийн өмнө цуг гарахад гайхалтай эмэгтэй. Оюун ухаан, гоо сайхнаараа гайхагдана. Нөхөртэй нь цуг ажилладаг хүмүүс түүний гоо сайхан, оюун ухааныг ил, далд хэлбэрээр бишрэх нь энүүхэнд. Харин гэрийн эзэгтэй гэдэг утгаараа – Арслангийн ордныхон ёстой л муу сурлагатан даа. Гэр орны ажил байхгүй, хийж ч чадахгүй. Хийж чаддаг байлаа гэхэд хийх ямар ч хүсэл үгүй. Зарим нэг нөхрүүд эхнэрийнхээ энэ дутагдлыг нүд анин тэвчих бөгөөд гэрийн үйлчлэгч хөлсөлдөг. Харин зарим нэг зарчимч нөхрүүд үүнийг зүгээр орхихгүй ээ.

What's your reaction?

Related Posts

1 of 23

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!