Ажлын стресс бухимдлаа гэр бүлдээ гаргахыг тэвчих нь:
Гэр бүл гэдэг хүний амьдралын гол цөм. Тэднийхээ төлөө хүн ажиллаж хөдөлмөрлөж, амьдралын таашаалыг авдаг нь нууц биш.
Гэхдээ тухайн хүний ажил мэргэжлээс хамаарч стрессдэх, ядрах асуудал олонтаа гарна. Өчүүхэн жижиг асуудлаас болж ойр дотны, ажлын хамт олонтойгоо маргаж ажлын ачааллаас ядарч гэртээ ирэхэд тэднийхээ л төлөө ажиллаж байгаагаа ойлгож, халуун хоол цайгаа амтархан идэж, үр хүүхдийнхээ баяр баясалд өдрийн ачаалал аа мартдаг хүмүүс байхад эсрэгээрээ өөрийн мэдэлгүй гэрийнхэндээ уурлах, маргах байдал үзүүлж буй сүсэгтэн олонд минь их ажиглагддаг.
Өөрийн мэдэлгүй л үрдээ, ханьдаа уурласан байдаг. Гомдоож, буруу үг унагасан байдаг. Бүх зүйл болж өнгөрсний дараа харамсаад, уучлал гуйна. Уучилсан боловч мартагдахгүй шарх болж үлднэ шүү дээ. Тиймээс нэгэнтээ тэднийхээ төлөө ажиллаж амьдарч байгаа юм чинь.
Бодлогогүй бодоогүй үгээ хэлэхээс тэвч. Хэт их стресстсэн бол сайхан дуу сонс. Сайхан Хоол ид. Сайхан яриа өрнүүл. Тэгэхэд л хангалттай. Бүх зүйл болоогүй мэт мартагдна. Аз жаргал бяцхан зүйлд л оршдог юм шүү. Буруу үг, буруу санамсаргүй бодоогүй, тэвчээгүй үйлдэл. Юунд ч хүргэж болно.
Хэрэв та Үзмэрч Сийлэнтэй холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/UzmerchSiilen дарж холбогдоорой