Зурхай

ХЯТАД ЗУРХАЙГААР ТАНЫ ХАМГИЙН АЗТАЙ ӨДРИЙГ ХЭЛЖ ӨГЬЕ

“Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг” хэмээн хэлэлцдэг. Үнэхээр ч тухайн хүний энэ хорвоод мэндэлсэн өдрөөр ирээдүйн хувь тавилан, заяа төөрөг, амьдралыг нь урьдчилан хэлж болдог хэмээн хүмүүс итгэсээр ирсэн билээ.

Тэгвэл энэ удаагийнхаа дугаараараа бид Хятад зурхайн ёсоор жилтэн болгоны хамгийн азтай өдрүүдийг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Энэ бүхэнтэй санал нийлж байгаа эсэхээ бидэнтэй хуваалцаарай.

Хулгана жилтэн – сар бүрийн 4, 13 Хятад зурхай ёсоор таны мэндэлсэн жил таны ордыг илэрхийлж байдаг юм. Орд бүрийн хувьд тодорхой өдрүүд чухал ач холбогдолтой байдаг. Хулгана жилтэй хүмүүсийн хувьд сар бүрийн 4 болон 13-ны өдрүүд хамгийн ерөөлтэй нь байдаг.

Үхэр жилтэн – 13, 27 Энэ ордонд төрсөн хүмүүс тун ажилч хичээнгүй, асуудлыг шийдвэрлэхдээ ухаалаг байдаг ба Хятад зурхайн ёсоор сар бүрийн 13 болон 27-ны өдрүүдэд эд баялгыг олж, бусдад өндрөөр үнэлэгдэх тавилантай ажээ.

Бар жилтэн – 16, 27 Өрсөлдөх дуртай, зоригтой, өөртөө итгэлтэй хүмүүс бол бар жилтэнүүд байдаг. Тэд сарын 16 болон 27-ны өдрүүдэд өөрийнхөө гялалзсан чанаруудыг ашиглан асар их амжилтанд хүрч, эд баялгыг өөрийн болгох болно.

Туулай жилтэн – 26, 27 болон 29 Эгдүүтэй, өхөөрдөм туулайнууд гэр бүл, найз нөхөд болон хамт олонтойгоо сайхан харилцаатай байдгийнхаа ачаар сар болгоны эдгээр өдрүүдэд азтай байдаг юм.

Луу жилтэн – 1, 16 Бусдад урам өгч чаддаг, баярхуу зантай луу жилтнүүд тун бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс байдаг бөгөөд хаа явсан газраа гялалзаж чаддаг. Хятад зурхай ёсоор лууг ихээхэн хүндэтгэдэг бөгөөд сар бүрийн 1 болон 16-ны өдрүүдэд ажил мэргэжлийнхээ салбарт амжилт бүтээл гаргах өндөр магадлалтай юм.

Могой жилтэн – 1, 23 Өөрийнхөө хууль дүрмээр амьдрах дуртай, нийтэч бус могой жилтнүүд сар бүрийн 1 болон 23-ны өдрүүдэд бусад хүмүүстэй харилцах харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Эдгээр өдрүүдэд хичээл зүтгэл гаргаснаар могойнууд өөрт дутагддаг өөдрөг байдлаа нэмэгдүүлэх боломжтой юм.

Морь жилтэн – 5, 20 Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлэлтэй, хүнлэг зан чанартай морь жилтнүүд гал махбодьтой учраас тун идэвхитэй, тэсвэртэй хүмүүс байдаг ажээ. Өөрт заяасан зан чанаруудаа сар болгоны 5, 20-ны өдрүүдэд өнгөлөн зүлгэх ёстой.

Хонь жилтэн – 7, 30 Сар болгоны эдгээр өдрүүдэд зөөлөн сэтгэлтэй, эелдэг зантай хонь жилтнүүд хүрээлэн буй орчин тойронтойгоо илүү зохицож байгаагаа мэдэрдэг байна. Эдгээр өдрүүдэд дотны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулаад аваарай.

Бич жилтэн – 4, 14 Хачин жигтэй, инээдтэй, хөгжилтэй бич жилтнүүд сар болгоны 4 болон 14-ний өдрүүдэд мэргэжилдээ огцом үсрэлт хийж алдарших бөгөөд олны анхаарлын төвд орох болно

Тахиа жилтэн – 4, 26 Тахиа жилтнүүд нь луу жилтэний нэгэн адилаар гял цал харагддагаас гадна бусдаас хамааралтай байх тун дургүй. Тахиа жилтнүүд нь төрөлхийн шинийг санаачлагч, загварыг үндэслэгч бөгөөд сар бүрийн 4, 26-ны өдрүүдэд бизнесийн амжилт гаргах болно.

Нохой жилтэн – 7, 28 Халуун дулаан сэтгэлтэй, хүмүүсийн хоорондын гүүр болж байдаг нохой жилтнүүд бусдад туслахдаа хэзээ ч үгүй гэдэггүй. Тэд сар болгоны 7, 28-ны өдрүүдэд нийгэм болон бусдын сайн сайхны төлөөх үйлсийг бүтээвэл амжилттай байх болно.

Гахай жилтэн – 17, 24 Ухаалаг, зоригтой гахай жилтнүүд 17 болон 24-ний өдрүүдэд хүндэтгэл хүлээх болно. Тэд тушаал дэвшиж, ажил хэргийн талбар дээр өсч хөгжинө.

What's your reaction?

Related Posts

1 of 23

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!