Бид бүхэнд бүгдэд нь сул тал бий. Өнөөдөр бид хамраа cөхсөн, xувиа xичээсэн зан чанарын талаар ярилцах болно.
Өөрийгөө их юманд бодсон хүнтэй ярилцах үнэхээр xэцүү байдаг, тийм учраас бидний ихэнх нь тэдгээр хүмүүсээс эpтхэн зайгаа барьдаг.
Тэгвэл аль зурхайн ордууд өөрийгөө хэт өндрөөр үнэлж, бусдыг дор үздэг вэ? Өөрийгөө хэт ихээр дөвийлгөдөг зурхайн 5 орд
1. Арслан Энэ ордод төрсөн хүмүүс үргэлж урт хугацаанд бусдын анхаарлын төвд байхыг хичээдэг. Арслангууд өөрөөс нь илүү ухаалаг, амжилттай яваа хүнд тааламжтай ханддаггүй. Тэдний амьдралын уриа бол “би бүхний тэргүүнд байх ёстой”. Тэд хүсэж буй зүйлээ авахын тулд, юу ч хийхэд бэлэн байдаг.
2. Матар Тэд бол хүйтэн цэвдэг сэтгэлтэй, өөрийгөө их юманд бодох дуртай хүмүүс. Арслангуудтай яг адилаар, Матрууд хүслээ гүйцэлдүүлэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг. Тэд өөрийнхөө сул талыг бусдад харуулахгүй байх зорилгоор, нүүрэндээ үргэлж хуурамч баг зүүдэг.
3. Хонь Тэдний аминч үзэлд хязгаар гэж үгүй. Хонинууд өөрсдийгөө хэнтэй ч харьцуулшгүй гэж боддог. Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийж чадна. Энэ нь хүмүүсийн сэтгэлийг шархлуулах эсэх нь огтхон ч хамаагүй. Ийм учраас Хонинууд маш цөөхөн найзтай байдаг.
4. Хилэнц Энэ ордод төрсөн хүмүүс төрөлхийн өөрөөрөө бахархагчид юм. Хилэнцүүд өөрийгөө бусдад гоё, сайхан харагдуулахын тулд бүхнийг хийхэд бэлэн. Тэд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл, хэнийг ч, юуг ч золиослохоос буцахгүй.
5. Хумх Эдгээр хүмүүс ихэнхдээ бусад хүмүүс өөрийг нь хувиа хичээсэн эсвэл өөрөөрөө хэт бахархахгч гэж хэлэхэд нь дургүй хүлээж авдаг боловч, үнэн хэрэгтээ тэд үнэхээр тийм л хүмүүс байдаг. Хумхууд хайрлуулахаар зүйл юу ч хийдэггүй байж, маш их хайр халамжийг хүсдэг.
Мөн тэд таныг араар чинь бусдад муулж байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр өмнө нь дурдсанчлан, зурхайн орд бүрд сул тал гэж бий.
Таны найз эсвэл гэр бүлийн гишүүдээс энэ жагсаалтад багтсан хүн байна уу?