2023 оны шинийн нэгний өглөө Зүг мөр гаргах зурхай
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн Шинийн нэгний өдөр 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож байгаа билээ. Шинийн нэгний өглөөний зүг мөр гаргах зурхайгаа хүлээн авна уу.
Нийт Монголын ард иргэддээ сар шинийн мэндийг хүргэе! Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай!
Хүндэтгэн өргөж Хүндлэн золгоё
Эрт цагаас эхлэн Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг гүйцэтгэсээр ирсэн. Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсч, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоо, тахилгат хайрхандаа очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ.
Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.
Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийдэг байжээ. Өдгөө ч нийт Монголчууд тэрхүү ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэйгээр үйлдсээр ирсэн бөлгөө.
Гал суудал
Шороо суудал
Огторгуй суудал
Ус суудал
Уул суудал
Мод суудал
Хий суудал
Төмөр суудал
Хүндэтгэн өргөж Хүндлэн золгоё Нийт Монголын ард иргэддээ сар шинийн мэндийг хүргэе! Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай!