Хүмүүс хоорондоо учирдаг, бие биедээ дурладаг, тэгээд гэр бүл болдог. Үүнээс харахад үлгэрт гардаг гэмээр сайхан амьдрал үүрд мөнх үргэлжлэх юм шиг санагдана.
Хэдий тийм боловч, бид бүгдээрээ өөр гэр бүл болон өөр орчинд өсч торнисон. Мөн бидэнд төрсөн зурхайн орд маань ч бас нөлөөлдөг.
Юу гэхээр, хүмүүс хамтдаа амьдарч эхлэх үед зарим нэг талаараа тав тухгүй мэдрэмжийг мэдэрдэг. Энэ бол хүн болгонд байдаг сул тал юм.
Та бүхэнд зурхайн ордуудын сул талуудыг толилуулахаар уг мэдээллийг бэлдлээ. Боломж байгаа дээр нь сул талаа засаад авахыг бодоорой!
Гэхдээ сул талаа засаж чадах эсэх нь та үнэхээр засахыг хүсэж байна уу, үгүй юу гэдгээс шууд хамаарна гэдгийг сануулъя. Зурхайн ордуудын сул талууд
Хонь Хонь бол эгэл жирийн зурхайн орд. Эдгээр хүмүүс өдөр бүр ор дэвсгэрийн даавуу солихгүй эсвэл богино долгионы зуухны доогуурх тоос, шороог цэвэрлэхгүй. Гэхдээ хамгийн хэцүү нь тэд нэг зүйлд төвлөрч чаддаггүй. Нэг харахад тэд цорго засаад зогсож байна. Харин удалгүй угаалтуур цэвэрлэж байгаа нь харагдана – цоргоо бүрэн засаж дуусаагүй мөртлөө шүү.
Үхэр Хуучинсаг үзэлтэй Үхэр эд юмс байрандаа байхад дуртай байдаг. Тиймээс хэрэв та эд юмсын байрыг дандаа өөрчилдөг бол, түүнтэй ойлголцож, хамт байна гэдэг юу л бол.
Ихэр Ихрийн ордод төрсөн хүмүүстэй хамт амьдрахад маш амархан. Тэд хэрхэн амттай, сайхан хоол хийхийг сайн мэддэг. Гэхдээ тэд хааяа үнэхээр залхуу болдог бөгөөд тэр үедээ тэсвэрлэхийн аргагүй ааш зан гаргадаг.
Мэлхий Нийтэч Мэлхийнүүд гар утсаар олон цагийн турш ярих дуртай. Хэрэв тэд хэн нэгнээс дуудлага хүлээн авбал, тэдний яриа хэдэн ч цаг үргэлжилж магадгй. Та түүний залхмаар удаан үргэлжлэх яриаг сонсоход үнэхээр бэлэн гэж үү?
Арслан Арслангууд тийм ч мундаг ажилсаг хүмүүс биш. Гэхдээ тэд бусдыг шүүмжлэхдээ үнэхээр гаргууд. Хажуу дахь хүндээ цаг ямагт гэр орноо муу цэвэрлэсэн байна гэж хэлэх болно. Байнга ингэж шүүмжлүүлэх нь хэнд ч таатай санагдахгүй болов уу.
Охин Охины ордынхон шинэ гэх тодотголтой бүхнийг худалдан авч, гэртээ байлгахыг таашаадаг. Тэдгээрийг нь зүгээр ч нэг гаргаад хаячихаж болохгүй. Учир нь тэд багагүй хэмжээний мөнгийг энэ сонирхолдоо зарцуулдаг. Даанч тэдгээр нь хэсэг хугацааны дараа хэнд ч хэрэггүй хог болж үлддэг нь харамсалтай.
Жинлүүр Тэд хог гаргаж хаях туйлын дургүй. Хэрэв танай гэрт энэ ордод төрсөн хүн байгаа бол, түүнд хог гаргаж хаях талаар дуулгаад ч хэрэггүй. Мөн та энэ ордын хүнтэй гэр бүл болох юм бол, ирээдүйд дандаа өөрөө гарч, хогоо хаяж байна гэдгийг санаарай.
Хилэнц Хилэнцүүд манлайлах чадвараа бүх зүйл дээр харуулах гэж хичээдэг, гэртээ ч гэсэн ялгаагүй. Тэд гэр бүлийн гишүүддээ тус тусад ажил оногдуулж, хэрэгжилтийг нь шалгадаг. Жишээ нь, хичээл хийх ёстой хүнийг хичээлээ хийсэн үгүйг нь шалгаж, шаардлага тавина. Тэднийг суугаад гар утсаа хэрэглэх үед санаа амарч болно. Бусад үед тэд эргэн тойрныхоо хүмүүсийн амар заяаг үзүүлдэггүй гэмтэй!
Нум Нумын ордод төрсөн хүмүүс бүтээлч юм шиг санагддаг боловч, үнэндээ тэдний өрөө эмх замбараагүй байдалтай байдаг. Тэд өрөөгөө цэгцэлж, тав тухтай суухын оронд тэр чигээр нь орхиж, гадуур гарсан нь дээр гэж боддог.
Матар Амьдралынхаа ихэнх цагийг Матрууд ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тэдний ажлын байранд түүнтэй холбоотой аяга бий. Учир нь тэд аягаа цэвэрлэлгүй, бохир чигээр нь байлгасаар байдаг. Дараа нь нэг дор олон аяга угаах амаргүй баймаар юмсан
Хумх Хумхын ордод төрсөн хүмүүс бүх зүйлийг цэвэрлэж, цэмцийлгэх дуртай. Тэд бүх зүйл гялалзсан мэт цэвэрхэн болтол, гэрийн ажлыг дуусгахгүй. Зарим хүмүүст энэ зан чанар нь үнэхээр төвөгтэй санагддаг. Арга ч үгүй биз, төгс төгөлдрийг хэт эрхэмлэгчдээс хүмүүс дайждаг шүү дээ.
Загас Загастай хамт амьдрах амархан. Гэхдээ нэг асуудал бий. Хэрэв та өглөө угаалгын өрөөг ашиглах хэрэгтэй болох юм бол, энэ нь бараг боломжгүй гэсэн үг. Учир нь Загаснууд ваннд хэвтэх, усанд орох үнэхээр дуртай бөгөөд энэ нь тэднийг уг өрөөг олон цагаар ашигладаг болохыг нь илтгэж байгаа юм.